БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЧАНАРТАЙ ХИЙЖ, ХУГАЦААНД НЬ ДУУСГАНА

2018 оны 6 сарын 12

НИТХ ын Тэргүүлэгч, НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун зургадугаар сарын 08-ны өдөр Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Газрын алба, Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын албаны төлөөллийн хамтаар өөрийн тойрогтоо ажиллалаа.

Тэрээр өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэл, энэ онд хийгдэж буй хөрөнгө оруулалтын ажлын явцтай танилцсан юм. Мөн СХД-ийн 14 дүгээр хороонд хийгдэж буй "Мини хөлбөмбөг"-ийн талбай бүхий цэцэрлэгт хүрээлэн, Залуус гудамжны тохижилт, 12 дугаар хороонд баригдаж буй 105 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн ажил, 2 дугаар байрны дээврийн засварын ажил, 1 дүгээр байрны урд талд ус зайлуулах шугам тавих ажил зэрэг бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимжүүлж, хугацаанд нь чанартай гүйцэтгэж дуусгах үүрэг өгөв.

СХД-ийн 30, 31 дүгээр хороогоор дамжин СХД- рүү холбогдсон авто замын ажлын тэмдэг, тэмдэглэгээг нэмэгдүүлж, шаардлагатай цэгүүдэд хурд сааруулагч, толь хийх үүрэг чиглэлийг албаны хүмүүст даалгалаа.

НИТХ-ын ХМОНХТ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
598319
0 эможи

keyboard_arrow_up