“НИЙСЛЭЛД БИЕИЙН ТАМИР, СПОРТЫГ ХӨГЖҮҮЛЭХ ДЭД ХӨТӨЛБӨР“-ИЙГ БАТЛАВ

2018 оны 6 сарын 13

Өнөөдөр НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд " Биеийн тамир, спортыг 2017-2020 онд хөгжүүлэх дэд хөтөлбөр"-ийн төслийг  Нийслэлийн засаг даргын орлогч Ш.Анхмаа танилцууллаа. Энэ дэд хөтөлбөрийн гол зорилго нь нийслэлийн иргэдийн бие бялдрыг чийрэгжүүлж, эрүүл мэндийг хамгаалахад чиглэгдсэн биеийн тамир, спортын ажил үйлчилгээ, орчин нөхцлийг сайжруулахад оршиж байгаа юм. Дэд хөтөлбөрийн хүрээнд 4 зорилт, тэдгээрийн хүрээнд хэрэгжүүлэх төлөвлөгөөнд 53 арга хэмжээг хийж гүйцэтгэхээр төлөвлөжээ.

Манай улс  2020 оны "Азийн хүүхдүүд" олон улсын хүүхдийн спортын 7-р наадам болон 2023 оны Зүүн Азийн залуучуудын наадмыг нийслэлдээ зохион байгуулах эрх авсан билээ. Тиймээс улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Нийслэлд болон Баянгол, Баянзүрх, Налайх, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт олон улсын жишигт нийцсэн спортын цогцолборуудыг барьж байгуулж байгаа юм.

Харин ННБТСХ-ны боловсруулсандэд хөтөлбөрийг хэрэгжүүлснээр  спортыг иргэдийн эрүүл амьдралын хэв маяг, амьдралын чанарыг дээшлүүлэх хэрэглүүр болгох, улс орны нэр хүндийг тив, дэлхийн түвшинд цуурайтуулах өндөр ур чадвартай тамирчдыг бэлтгэх нөхцөл, материаллаг бааз, техник техологи, тоног төхөөрөмж, эрх зүйн, хөрөнгө санхүүгийн орчинг сайжруулахад чиглэгдсэн бодит ажлууд болох юм.

Тэргүүлэгчид дэгийн дагуу энэ асуудлаар санал хэлж асуулт асуулаа.  Тус хөтөлбөр нь өмнөх хурлаас буцаагдсан бөгөөд тодорхой заалтуудыг нэмж тусгасан юм. Гэсэн ч өнөөдөр Тэргүүлэгчид хэд хэдэн асуудлыг нэмж тусгах санал гаргалаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
598316
0 эможи

keyboard_arrow_up