Залуу энтрепренёруудын анхдугаар зөвлөгөөн болно

2018 оны 12 сарын 15

Залуу энтрепренёруудын анхдугаар зөвлөгөөн болно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголын залуу бизнес эрхлэгчдийн зөвлөл хамтран өнөөдөр 14:00 цагт Төрийн ордны Их танхимд “Залуу энтрепренёруудын анхдугаар зөвлөгөөн”-ийг зохион байгуулна.

Залуу бизнес эрхлэгчдийг дэмжих үйл ажиллагааны хүрээнд зохион байгуулагдах энэхүү зөвлөгөөнд Монгол Улс, БНСУ-ын залуу бизнес эрхлэгчид оролцох бөгөөд зөвлөгөөний үеэр шилдэг практик болон нөөц бололцоогоо хуваалцах бүрэн боломжтой аж.

Чуулганы зорилго нь Монгол Улсад бизнес эрхлэлтийг хөгжүүлэх, жижиг бизнес эрхлэгчдийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний хамтын ажиллагаа, уяалдаа холбоог сайжруулахад чиглэж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
598222
0 эможи

keyboard_arrow_up