Monnichi career and networking: Японд төгсөгчид болон ажил олгогч компаниудын уулзалт болно

2018 оны 12 сарын 14

Монголын томоохон аж ахуйн нэгжүүд болон Японд төгссөн боловсон хүчнийг холбох meet@monnichi career and networking арга хэмжээ Арванхоёрдугаар сарын 26-ны өдөр  14 цагаас Twin tower-2 "liberty" танхимд зохион байгуулагдана.

 Энэхүү арга хэмжээг Монгол Японы хооронд бизнес болоод соёлын харилцааны гүүр  болж хоёр орны эдийн засаг, бизнес эрхлэгч нарыг холбох, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой Monnichi.Today багаас зохион байгуулж буй юм.

Тус арга хэмжээгээр Монголын томоохон аж ахуй нэгж байгууллагуудын төлөөлөл японд төгсөгчидтэй уулзаж ажилтан сонгон шалгаруулах, төгсөгчид өөрийгөө сурталчлан, танилцуулах боломжтойгоос гадна monnichi.today баг энэ удаагийн арга хэмжээгээрээ японд төгсөгчдийн мэдээллийг нэгтгэх, семпай болон кохай нарын харилцаа холбоог сайжруулж, тэдний дуу хоолойг нийгэмд хүргэх зорилготой юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
598213
0 эможи

keyboard_arrow_up