Хамтарсан багийн гишүүд туршлага солилцлоо

2018 оны 12 сарын 14

Arslan.mn

Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн гуравдугаар хэлтсээс дүүргийн есөн хорооны Хамтарсан багийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, туршлага солилцох уулзалтыг өчигдөр /2018.12.14/ зохион байгуулжээ. Энэхүү уулзалтад дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн төлөөллүүд оролцож хамтарсан багийн гишүүдтэй санал солилцсон байна.

Уулзалтын төгсгөлд хороодын Хамтарсан багийн 2018 оны ажлыг дүгнэж нэгдүгээр байрт шалгарсан Баянзүрх дүүргийн наймдугаар хороо, дэд байрт орсон 28 дугаар хороо, гуравдугаар байр эзэлсэн 23 дугаар хорооны хамтарсан багийг тус бүр өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулжээ.

Arslan.mn

Эх сурвалж: police.gov.mn 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
598207
0 эможи

keyboard_arrow_up