Баримт өгдөг ч, НӨАТ-ын буцаалт олголтгүй ААН-үүдийг яах вэ

2018 оны 12 сарын 14

Arslan.mn

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль 2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн. Эл өдрөөс хойш энэхүү хуулийг хэрэгжүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар иргэнийг 150 мянган төгрөгөөр, ААН-ийг 1,5 сая төгрөгөөр торгох байхаар шийдвэрлэсэн. Тиймээс иргэн, ААН дээрх торгуулийг төлөхгүйн тулд хуулийн дагуу “И-баримт”-ыг иргэдэд олгож эхэлсэн.

Иргэд 200 сая төгрөг хүртэлх хонжвортой сугалаанд оролцох, оны эцэст худалдан авалт хийсэн үнийн дүнгийнхээ 2 хувийн буцаан олголтод хамрагдах гэж л кассын баримт авдаг. Тиймээс ч иргэд хаанаас, юу ч авсан төлбөр төлсөн баримтаа авах эрхтэй бөгөөд баримт өгөөгүй тохиолдолд Татварын ерөнхий газрын 1800-1288 утсанд “ховлож” болно. Хэрвээ үйлчилгээний газар танд баримт өгөхгүй бол таны татвар улсын биш, тэр байгууллагын орлого болно гэсэн үг. Хуулиараа НӨАТ суутган төлөгч биш байсан ч ажил үйлчилгээ эрхэлж, орлого олж байгаа бол аж ахуйн нэгжүүд төлбөрийн баримт олгох ёстой. Гэтэл татвараас зайлсхийсэн зарим ААН-үүд НӨАТ-ын буцаалт бодогддоггүй зөвхөн сугалаанд оролцох боломжтой баримтыг иргэдэд олгож байна.

Иргэн НӨАТ төлөгч байгууллагаар үйлчлүүлсэн тохиолдолд татварын буцаан олголтод төлсөн үнийн дүнгийнхээ хоёр хувьтай тэнцэх мөнгийг авна. Харин үйлчлүүлсэн дэлгүүр, үйлчилгээний газар нь НӨАТ төлөгч бус бол татварын буцаалт олгохгүй.

Татварын ерөнхий газарт энэ онд 3000 гаруй иргэнээс “И баримттай” холбоотой гомдол иржээ. Үүнд баримт хэвлэж өгсөн ч НӨАТ-ын буцаалт бодогддоггүй талаар гомдол ихээр ирсэн байна.  НӨАТ-ын буцаалт бодогддоггүй баримт олгосон дэлгүүрээс учрыг лавлахад “Манайх татвар төлөгч байгууллага биш” гэх. Уг нь НӨАТ-ын урамшууллын системийг нэвтрүүлснээр иргэдийн төлж буй татварын орлого бүрийг аж ахуйн нэгжүүдээр дамжуулан улсын төсөвт төвлөрүүлэх болсон.

Өнөөдрийн байдлаар Нийслэлийн Татварын газарт 138 мянга орчим аж ахуйн нэгж, байгууллага, нэг сая  иргэн бүртгэлтэй байгаа аж. Үйлчилгээ үзүүлсэн, бараа борлуулсан бүх татвар төлөгч үйлчлүүлэгчдээ төлбөрийн баримтаа өгдөг байх, татвараа төлдөг байх зарчмыг Нийслэлийн татварын газраас барьж ажилладаг.

Гэтэл татвар төлдөггүй аж ахуй нэгжүүд буцаалт олгохгүй баримтаар иргэдийг “хуурсаар” байна. “Манайх НӨАТ төлөгч байгууллага биш учраас буцаалт бодогдохгүй. Гэхдээ та энэ баримтаар сугалаанд оролцох эрхтэй” гэж хариулах нь бий. Энэ үг “И баримт”-аас 20 мянган төгрөг ч хожиж үзээгүй хүмүүст инээдтэй санагддаг.

Үнэндээ сугалаанд мөнгө хожих нь “өдрийн од” мэт. Харин НӨАТ-ын буцаалтыг хүн бүхэн хүртэх учиртай тул татвар төлдөггүй дэлгүүр хоршоодыг цэгцэлж, ажил үйлчилгээ эрхэлж, орлого олж байгаа бүх аж ахуй нэгжийг хуулийн дагуу татвар төлөгч болгомоор байна.

Эх сурвалж: SHUUD.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2
598188
3 эможи

Зочин
2018-12-16 09:38
НӨАТ нь 0%-р
Зочин
2018-12-16 09:37
НӨАТ нь хувиар шивэгдэж орж бгаа хэрнээ бараа болгон дээр 10% нэмээд бдаг тэгэхээр НӨАТ-гүй бичүүлж авахаас өөр аргагүй болж бна энийг яаж шийдүүлэх вэ.
ЖИЖГЭЭ
2018-12-14 10:43
3-4 ХОРООЛЛЫН ИХЭНХ ДЭЛГҮҮР ОГТ НӨТ БАРИМТ ӨГӨХГҮЙ БАЙНА. НЭХХЭЭР ХЯМДАРСАН БАРААНД НӨТ ӨГӨХГҮЙ ГЭЭД БАЙХ ЮМ. УГ НЬ ХУУЛИНДАА ХЯМАРСАН БАРААНДЧ НӨТ ӨГӨХ ЁСТОЙ. МӨН ЭНЭ ЗАХУУДЫГ ХЭЗЭЭ НӨТ ӨГДӨГ БОЛГОХ ВЭ ОГТ БАЙХГҮЙ ШҮҮ
keyboard_arrow_up