БАЯНГОЛ дүүргийн ГАРААНЫ БИЗНЕС эрхлэгч залуучуудын уулзалт боллоо

2018 оны 12 сарын 13

Arslan.mn

БАЯНГОЛ START UP “Гарааны бизнес эрхлэгч залуучуудын уулзалт“ өнөөдөр буюу энэ сарын 13-ны өдөр зохион байгуулагдаж байна. Энэхүү үйл ажиллагааг Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн дэргэдэх Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төвөөс санаачлан зохион байгаа юм.

Arslan.mn

Өнөөдрийн уулзалтанд 144 залуус бүртгүүлж гарааны бизнес эрхлэхэд юу хэрэгтэй, санаагаа хэрхэн бодит болгох вэ, хэрхэн амжилттай гарааны бизнес эрхлэгч болох гэх мэт олон төрлийн мэдээллийг нэг дороос авч байна.

Баянгол дүүргийн ХХҮХ-ийн  Хөдөлмөр эрхлэлтийн албаны дарга Г.Энхбаяр:

Arslan.mn

“Монгол улсын хэмжээнд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр зургаан төрлийн хөтөлбөр байдаг. Нийслэлийн хувьд таван төрлийн хөтөлбөр хэрэгждэг. Өнөөдөр эдийн засгийн идэвхитэй хүн амын 54 хувь нь 15—34 насны залуучууд байна. Мөн бүртгэлтэй ажил хайж байгаа иргэдийн 60 гаруй хувьд нь эдгээр насны залуучууд байна. Тиймээс эдгээр залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тэр тусмаа гарааны бизнес эрхлэх залуучуудад чиглэсэн шинэ хөтөлбөр нэмэгдсэн байгаа.

Бид өнөөдөр гарааны бизнес эрхэлж байгаа, эрхлэх сонирхолтой залуучуудын уулзалтыг зохион байгуулж байна. Энэ уулзалтанд төрийн албан хаагч, бизнес эрхлэгч, оюутнууд зэрэг нийт 144 хүн оролцож байна.

Гарааны бизнес эрхэлж байгаа залуучууд, гадаадад олон жил амьдарсан залуус өнөөдөр зөвхөн хөрөнгө санхүү гэхээсээ илүүтэй бие биенээсээ туршлага солилцох, хамтарч ажиллах, бие биентэйгээ танилцах, нэг ч гэсэн зүйлийг мэдэх юмсан гэсэн хандлага илүү их байна гэж харж байна. Тиймээс энэхүү уулзалтыг зохион байгуулж байна. Өнөөдөр уулзалтын үеэр таван илтгэл тавигдах юм.

ГАРААНЫ БИЗНЕС ЭРХЛЭГЧ ДОЛООН ЗАЛУУС 10 САЯ ТӨГРӨГИЙН БАТЛАМЖАА ГАРДАН АВЛАА

2017, 2018 онд Швейцарын хөгжлийн агентлагаас хийгдэж байгаа залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн хүрээнд Баянгол дүүргийн 18-34 насны залуусыг баг болгож, 54 цагийн бизнесийн сургалтанд хамруулан мэдлэг, мэдээлэл өгч бизнесийг нь дэмжих зорилгоор 10 сая төгрөгийн хүүгүй зээлийг олгодог. Тэгвэл өнөөдөр энэ төсөлд хамрагдсан долоон залуус маань 10 сая төгрөгийнхөө батламжийг авах гэж байна. Бид зээл өгөөд л ажил зогсчихгүй цаашлаад борлуулалт хийхэд нь туслах зорилгоор цэг ажиллуулах, үзэсгэлэн худалдаанд хамруулах, мөн ажлын байр түрээслэх залуучуудад түрээсийн хөнгөлөлт үзүүлдэг.

Мөн МСҮТ-д суралцаж байгаа 15-24 насны 3-5 залуу нэг бүлэг болж мөн адил хүүгүй зээлд хамрагдах боломжтой.

Гарааны бизнес эрхлэгч Н.Батбаяр:

Arslan.mn

Анх “Баянгол Start up” гэх төсөлд хамрагдаж, 54 цагийн сургалтанд суусан. Тус сургалтаар би хэрхэн амжилттай гарааны бизнес эрхлэгч болох вэ, хэрхэн бизнесээ цааш нь хөгжүүлэх вэ гэх мэт маш олон өөрт хэрэгтэй мэдээллийг өөрийн болгож авч чадсан. Түүний дараагаар ахисан түвшний сарын сургалтанд хамрагдаж гарааны бизнес эрхлэгчдэд ямар асуудлууд тулгардаг вэ, түүнийг хэрхэн ухаалгаар даван туулах вэ, санхүүгээ хэрхэн удирдан чиглүүлэх вэ гэх мэт мэдлэгийг өөрийн болгосон. Би өнгөрсөн таван сард сургуулиа төгссөн. Тэр үед шарк Амараа ахын оймс моодонд орж байлаа. Харин Монголд ийм оймс үйлдвэрлэдэг үйлдвэр байдаггүйг мэдээд бид яагаад өөрсдөө хийж борлуулж болохгүй гэж бодоод анх долоон сард үйлдвэрлэлээ эхлүүлсэн. Бид илүү их залуучуудад чиглэсэн содон зүйлийг хийхийг зорьсон. Одоогоор бэлэн 10-20 төрлийн загвар байгаа бол энэ сардаа багтааж шинэ жилд зориулсан оймснуудаа зарж эхэлнэ. Нэг оймс 8000 төгрөгөөр зарагддаг. Одоо эмэгтэйчүүдэд зориулсан силк, кашмеран утаснуудыг ашиглан төрлөө нэмэгдүүлнэ.

Гарааны бизнес эрхлэгч Д.Жаргалсүрэн:

Arslan.mn

Анх 2017 онд Start up тэмцээнд зөвхөн санаатай л оролцож байсан. Энэ санаан дээрээ би дөрвөн сар орчим ажиллаж, Монголд хамгийн их байдаг ноосыг ашиглаж, шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн. 2018 оны есөн сард гарааны бизнесийг дэмжих төсөлд шалгарч 10 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл авах боломжийг хангасан. Манайх 24 орчим төрлийн 300 гаруй загвар бүтээгдэхүүнийг гаргаж байна. Мөн тэмдэглэлт баяруудад зориулсан онцгой бүтээгдэхүүнийг гаргадаг. Өнөөдрийн хувьд шинэ жил болох гэж байгаа тул гацуурын чимэглэл, цасан хүнийг эсгийгээр урлан худалдаж эхлээд байна. Гарааны бизнесийг хийхэд тухайн хүн маань бүх зүйлээ өөрөө хийх шаардлагатай болдог. Бүтээгдэхүүний санаанаас эхлээд л хэрэглэгчийн гарт хүрэх бүхий л дамжлагийг өөрөө хийх шаардлагатай. Харин сургалтанд сууснаараа энэ төрлийн мэдээллийг илүү авч яг юун дээр илүү төвлөрч ажиллах, бусад байгууллагуудтай хамтран ажиллах боломж байгааг олж харсан. 

Гарааны бизнес эрхлэгч И.Анхбат:

Arslan.mn

Миний хувьд ресторан, цайны газруудад хэрчиж, бэлтгэсэн хүнсний ногоо хүргэлтийн ажлыг хийдэг. Анх 2015 онд Солонгос улсад амьдардаг байхад цайны газрууд, ресторануудад нь дандаа бэлтгэсэн бүтээгдэхүүн нийлүүлдгийг ажиглаж ер нь Монголд яагаад ийм төрлийн бизнес эрхэлж болохгүй гэж  бодон судалгаа хийгээд боломжтойг нь мэдсэн. Залуус бидний хувьд гарааны бизнес эрхлэхэд тодорхой мэдээлэл бага, санхүүгийн асуудал нэгт тавигддаг. Харин энэ санааг минь дэмжиж, бодит ажил болоход тусалсан Баянгол дүүргийн ХХҮХ-ийн хамт олонд баярлалаа гэж хэлмээр байна. Энэ бизнесээрээ хоолны салбарт үйлчилгээ эрхэлж буй газруудын ажлыг тодорхой хэмжээгээр хөнгөвчилж өгч байгаа гэж боддог. Өнөөдрийн байдлаар нэг өдөрт 300-400 килограмм хүнсний ногоог бэлтгэж хэрэглэгчдэд нийлүүлж байна. Хүсний ногооны хувьд үнийн хэлбэлзэлтэй, хадгалалтын асуудал хүндрэлтэй байдаг ч би нэгэнт сонгосон замынхаа эцсийг нь үзэхийг хүсдэг. өнөөдөр Улаанбаатар хотод 668 газар хоолны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байгаа. Би харин эдгээр бүх газруудад бэлтгэсэн хүнсний ногоогоо хүргэж ажиллахыг хүсч, зорьж ажиллаж байна. 

Arslan.mn

ГАРААНЫ БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЗАЛУУСТ ХЭРЭГТЭЙ УУЛЗАЛТ БОЛЛОО 

Уулзалтын үеэр амжилттай бизнес эрхэлж байгаа болон гарааны бизнес эрхлэгчдийг хөгжүүлэх чиглэлээр мэргэшсэн, туршлагатай 5 хүнийг урьж илтгэл тавиулсан юм. Тухайлбал Монгол Айди ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Халиунбат “Илтгэгч зэрэг”, Юнайтед бизнес Ревью ХХК захирал Д.Асралт “Энтрепренерийн 10 дүрэм” маш сонирхолтой, шинэлэг сэдвээр сургалт орох болно. Мөн гарааны бизнес эрхлэхэд ментор маш чухал нөлөө үзүүлдэг тиймээс Монгол улсад энэ шинэлэг хөтөлбөрийг хэрэгжүүлж, нутагшуулж байгаа Хөгжлийн шийдэл ТББ, Youth Business Mongolia хөтөлбөрийн менторинг хариуцусан зохицуулагч Г.Болорцэцэг “Менторингийн хөтөлбөр” сэдвээр сургалт хийлээ.

Энэ нь гарааны бизнес эрхлэгч, эрхлэхийг зорьж буй залууст ихийг таниулсан арга хэмжээ боллоо гэж хамрагдсан залуус энэ үеэр хэлж байлаа. 

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

ФОТО

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
598181
4 эможи

keyboard_arrow_up