Гэр хорооллын 0-5 насны хүүхдүүдэд хорт утааны эсрэг амны хаалт өглөө

2018 оны 12 сарын 13

“Мөнх Тогтвортой Хөгжил Сан” ТББ нь Улаанбаатар хотын гамшгийн хэмжээнд хүрсэн хорт утаанаас бяцхан хүүхдүүдээ хамгаалах сайн дурын үйлсийг санаачилсан. Энэ хүрээнд Баянхошууны гэр хорооллын айлуудын 0-5 настай хүүхдүүдэд хорт утааны давхар шүүлтүүр бүхий амны хаалт, витамин C -ийн хамт өглөө. Энэ сарын 8-ны өглөөний 10:00 цагаас эхлүүлсэн уг аян өнөөдрийг хүртэл үргэлжилж буй.

“Мөнх Тогтвортой Хөгжил Сан” ТББ-ын тэргүүн Н.Мөнхнасангийн санаачлагаар “Бяцхан үрсээ хорт утаанаас хамгаалъя” үйл ажиллагааг хороо орон нутаг болон аав ээжүүд талархалтай хүлээн авч байгаа тухай тэд хэлж байна.  Гамшиг болсон хорт утаанаас ирээдүй болсон бяцхан иргэдээ хамгаалах үйлсийг бусад аж ахуйн нэгж, хамт олонд “Мөнх Тогтвортой Хөгжил Сан” ТББ-ын хамт олон уриалж байна.

Б.ГЭРЭЛ

Эх сурвалж: www.medee.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
598179
0 эможи

keyboard_arrow_up