Б.Ариунболд: Гишүүд УИХ-ын чуулганд оролцохгүй байх нь Үндсэн хууль зөрчиж байна

2018 оны 12 сарын 13

Arslan.mn

Сүүлийн өдрүүдэд төрийн их дээд, хууль тогтоогч байгууллага болох УИХ дунд ажил хаялттай төстэй, УИХ-ын чуулганд оролцохгүй байх явдал ажиглагдаад байна. Тэгвэл энэхүү үйл явц нь Үндсэн хууль зөрчиж байгаа ба үүнтэй холбогдуулан хуульч Б.Ариунболд хуулийн зохицуулалт, заалтын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Хуульч Б.Ариунболд "Үндсэн хуулийн цэц УИХ гишүүд болон төрийн өндөр албан тушаалтан Үндсэн хууль зөрчсөн эсэх нь тогтоогдвол эгүүлэн татах хариуцлага ногдуулан ажиллах үүрэгтэй байдаг. Тийм ч учраас чуулганд ирэхгүй байгаа зарим УИХ-ын гишүүн Үндсэн хууль зөрчиж буй талаар хуулийн зохицуулалтыг та бүхэнд танилцуулж байна.

  1. Үндсэн хуулийн 25.4-т “Улсын Их Хурлын бусад бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно" гэсний дагуу УИХ-ын чуулганы хуралдааны журам нь Дэгийн тухай хуулиар зохицуулагдаж байна. 
  2. Дэгийн тухай хуулийн 4.10 "Монгол Улсын Үндсэн хуулийн тодорхой заалтыг илтэд зөрчсөн асуудал хэлэлцсэн, эсхүл Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг эсэргүүцэхээс бусад шалтгаанаар гишүүн... хуралдаанд оролцохгүй байх...-ыг хориглоно" гэж заасан байдаг.

Гэтэл одоогоор 40 орчим гишүүн УИХ-ын даргыг огцрохоос нааш чуулганы хуралдаанд оролцохгүй хэмээн мэдэгдэж, УИХ-ын аливаа үйл ажиллагаанд оролцохоос татгалзаад байна.

Үүний улмаас төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагаа зогсонги байдалд ороод байгаа юм.

Тэгвэл чуулганы хуралдаанд оролцохоос татгалзаад байгаа нэр бүхий эдгээр 40 гишүүн нь 2016 оны долдугаар сарын 5-ны өдөр Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6.2-т зааснаар "... төрийн хуулийг дээдлэн сахиж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая" хэмээн төрийн сүлдэнд тангараг өргөсөн байдаг. Гэвч УИХ-ын гишүүд тангарагаасаа няцан Үндсэн хууль, Дэгийн тухай хууль, УИХ-ын тухай хуулийг зохион байгуулалттайгаар зөрчиж байна.

Мөн төрийн албыг 60 тэрбумаар арилжсан асуудал гаргасан гэх УИХ-ын даргыг огцруулах, чөлөөлөх асуудлыг Үндсэн хуулийн хүрээнд шийдвэрлэх нь эрх зүйт төрийн зарчимд нийцэх юм.

Хэрэв гишүүдийн саналаар УИХ-ын даргыг огцруулах тухай хуулийн хэм хэмжээ байхгүй бол хуулийн төсөл боловсруулах, өргөн барих, батлах замаар УИХ-ын даргыг чөлөөлөх, огцруулах асуудлыг шийдвэрлэж болно.

Иймд төрийн хуулийг дээдлэн биелүүлэх, УИХ-ын гишүүдэд хариуцлага хүлээлгэдэг Үндсэн хуулийн зохицуулалт байдгийг сануулж байна” хэмээн хуульчийн зүгээс өөрийн байр сууриа илэрхийлээд байна.

Эх сурвалж: Гэрэл зургийг mpa.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
598173
1 эможи

Зочин
2018-12-15 00:40
Хууль бус тэмцэл өрнүүлээд байгаа Оюунэрдэнэ,Аюурсайхан цаад эзэд Нямка,Улаан нарт санаа авахаар л юм хэлж өнч дээ уг нь
Baina uu ?Ts.Nyamdorj oo
2018-12-13 14:42
Shudrgaga bogood garamgai huulich Tsendiin huu onoodor haana yavna aa.Yamar huuli zasj baina aa. Onoodriin ene ornoj baigaa asuudluud tanii nudeer yu gej harj baina ain. Huuli zuidee taarch baigaa esehiig ard tumendee tailbarlana uu
Baina uu ?Ts.Nyamdorj oo
2018-12-13 14:42
Shudrgaga bogood garamgai huulich Tsendiin huu onoodor haana yavna aa.Yamar huuli zasj baina aa. Onoodriin ene ornoj baigaa asuudluud tanii nudeer yu gej harj baina ain. Huuli zuidee taarch baigaa esehiig ard tumendee tailbarlana uu
Yunaas aidag yu Oyun-Erdene dair.
2018-12-13 14:29
Oyun-Erdene ee huu mini mongonii surgaar yaarah neg nereg.Enhbold gedeg hun minii asuudliig huuliinhaa hureend alban esoor taviad ir.Huuli zorchson gej notlogdvol bi ogtsorhod belen geed heleed baigaa shuu
Yunaas aidag yu Oyun-Erdene dair.
2018-12-13 14:29
Oyun-Erdene ee huu mini mongonii surgaar yaarah neg nereg.Enhbold gedeg hun minii asuudliig huuliinhaa hureend alban esoor taviad ir.Huuli zorchson gej notlogdvol bi ogtsorhod belen geed heleed baigaa shuu
зочин
2018-12-13 13:39
Б Ариун болдоо чи уул залуу б.х юм яахаараа хөгшин надаас доор сэтгэхүй сэтгэлгээтэй б.на вэ...аль эсвэл манан бүлэглэлээс мөнгө аваад ийм яриа өгөөд байна уу?...чи манан бүлэглэл гэж сонссон уу дуулсан уу?....чинийхээр ард түмэн газрын баялагтаа эзэн нь болж чадсан юмуу....хууль хяналт ок.б.на уу....утаа хөрсний бохирдол алга уу.....авилга хээл хахууль алга уу....энэ бүхний ..ТЭЭГ... ийг арилгах гээд наад залуучууд чинь тэмцээд байгаа юмаа.....чи монгол хүн мөн үү?? бараг л биш байх аа.....
keyboard_arrow_up