“ТҮЦ” машинаас “өр төлбөргүй эсэх лавлагааг” авч болохоор болжээ

2018 оны 12 сарын 12

түц машин зурган илэрцүүд

Төрийн үйлчилгээг  дараалалгүй авах боломжийг бүрдүүлж иргэдийн цагийг хэмнэх зорилгоо “ТҮЦ” машин хэрэглээнд нэвтрээд багагүй хугацаа өнгөрсөн.

Үйлчилгээнд нэвтэрснээс хойш давхардсан тоогоор гурван  сая гаруй хэрэглэгчид “ТҮЦ” машинаас үйлчилгээ авсан байдаг. Иргэдэд төрийн үйлчилгээг улам ойртуулах үүднээс шинээр “өр төлбөргүй эсэх лавлагааг” ТҮЦ машинаас авах боломжтой боллоо.

Урьд нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, “Дүнжингарав” төвийн нэг цэгийн үйлчилгээнээс иргэдэд уг үйлчилгээг үзүүлдэг байсан бөгөөд өдөрт 200 гаруй иргэд уг лавлагааг авдаг байна. Ингэснээр нийслэлийн 77, орон нутагт байрлах 33 “ТҮЦ” машины хаанаас ч иргэний үнэмлэхээ ашиглан тухайн лавлагааг авах боломжтой болжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
598138
0 эможи

keyboard_arrow_up