БОСОО ХӨХ МОНГОЛ: Бид Монгол Улсын хилийн баганыг нурааж, унагаагүй

2018 оны 12 сарын 12

Arslan.mn

Монгол Улсын хилийн зурвасыг тасалж, газрын тосны хайгуул хийж буй мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархсан. "Босоо хөх Монгол" ТББ-аас өгсөн гэх энэ мэдээллийг хилийн байгууллагаас эрс үгүйсгэж, ор үндэсгүй гэх тайлбарыг өгсөн юм.

Тэгвэл өнөөдөр “Босоо Хөх Монгол” ТББ-аас эл асуудлаар мэдээлэл хийлээ. Тус байгууллагынхан нутгийн иргэдийн хүсэлтээр Эрдэнэцагаан суманд очсон гэдгээ хэлж байна. Ингэхдээ Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум дахь хилийн зурвас хэсэгт өрөмдлөг хийж буй Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай Мах Oil компанийн үйл ажиллагаатай танилцсан байна. Тус компани нь Монгол Улсын хилийн баганаас 500 м-ын зайтай хамгаалалтын тор сэтэлсэн зурвас газарт өрөмдлөг хийж буй аж.

Харин энэ мэдээллийг нь мушгин гуйвуулж, буруу мэдээлэл ард түмэнд өгч байна гэж "Босоо хөх Монгол" ТББ"аас мэдээллээ.  Бид Монгол Улсын хилийн хамгаалалтын тор эвдэрсэн байна. Энэ торыг засч янзлах шаардлагатай байна гэдгийг уриалсан. Гэтэл үүнийг хилийн баганыг нурааж унагаасан гэж худлаа ярьж байна. Үүнийг залруулж байна” хэмээлээ. 

Arslan.mnArslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2
598124
4 эможи

keyboard_arrow_up