НМХГ: Хүнсний бүтээгдэхүүний хугацаа, хаягийн зөрчлийг 70128012 утсанд цаг алдалгүй өгөөрэй

2018 оны 12 сарын 12

Arslan.mn

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас шинэ жилийн баярыг угтан зохион байгуулж буй урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын явцын талаар мэдээлэл хийлээ. 
Салют болон пиротехникийн хэрэгслийн тал дээр Онцгой байдлын ерөнхий газраас тавьж буй бөгөөд зөвхөн тусгай зөвшөөрөлтэй дөрвөн аж ахуйн нэгжийн зөвшөөрөлтэй цэгээр худалдаалж буй бүтээгдэхүүнийг зааврын дагуу ашиглахыг НМХГ-аас зөвлөлөө. 
2018 онд нийт 8 удаагийн хоолны хордлогын дэгдэлт гарч нийт 223 хүн өртсөн. Үүнээс 6 нь нийтийн хоол үйлдвэрлэлийн үед гарсан байдаг бөгөөд шинэ жилийн баяртай холбоотойгоор нийтийн хоолны үйлчилгээ, хоол, хүнсийг буруу хадгалах явдал их байдаг гэдгийг НМХГ-аас мэдээлж байна. 

Мөн шинэ жилийн баярын бэлгийг сонгохдоо хүнсний бүтээгдэхүүний хаяг, хугацаа зэрэг мэдээллийг сайтар харж авах хэрэгтэй. 

Хүнсний бүтээгдэхүүнийг гар дээрээс худалдан авах нь элбэг тул хаана, хэзээ, хэн үйлдвэрлэсэн, импортолсон нь тодорхойгүй бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байхыг мэргэжлийн байгууллагаас зөвлөж байна. 

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

ФОТО

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
598120
0 эможи

Зочин
2018-12-15 23:23
муу хүний ухаан үдээс хойш. НМХГ, МХЕГ таарсан таар шуудай: Мэргэшсэн Хахууль Горьдогчид.
keyboard_arrow_up