АНЧ ШУВУУДЫН АЗИЙН АШТ

2018 оны 12 сарын 07

Шонхор, харцага, бүргэдийг гаршуулан ан авд сургах зан үйл дэлхийн олон оронд өнө эртнээс өнөөг хүртэл уламжлагдаж иржээ. 2010 онд Шувуучлахуйн уламжлалт зан үйлийг Арабын Нэгдсэн Эмират, Бельги, Чех, Франц, БНСУ, Монгол, Морокко, Катар, Саудовын Араб, Испани, Сири гэсэн Ази, Африк, Европын 11 улс хамтарч, Хүн төрөлхтний Соёлын биет бус өвийн төлөөллийн бүртгэлд бүртгүүлсэн билээ.

Энэ жил Анч шувуудын Азийн АШТ Казахстаны Алматыд хоёр дахь удаагаа явагдлаа.

Тэмцээнд Унгар, Словак, Итали, Испани, Турк, ОХУ, Монгол, Узбекистан, Шотланд, Чех, Кыргызстан улсын анчид оролцож, ид хаваа гайхууллаа. 

Тэмцээн бүргэд, начин, харцага гэсэн 3 төрөлд явагдаж, Казахстаны 70, гадаадын 20 гаруй анчин өрсөлдсөн юм. 

Аваргуудад Азийн аварга цолноос гадна ОУХМ цол олгож байв.

Бүргэдийн анд Кыргызстаны Аман Исмаилов, начны төрөлд мөн Кыргызстаны Туголвай Абдукадыров, харцага шувууны анд Казахстаны Берикболсын Бабажан түрүүлсэн байна. 

Эх сурвалж: www.ub.life
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
597968
0 эможи

keyboard_arrow_up