Олон улсын түвшинд санхүүгийн мөрдөн шалгах ажиллагааг хэрэгжүүлэхээр ажиллаж байна

2018 оны 12 сарын 07

АТГ долоон гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээжээ Arslan.mn

АТГ нь АНУ-ын Хууль зүйн яам, Холбооны мөрдөх товчоо, БНХАУ-ын Ардын Ерөнхий прокурорын газар,  Хонгконгийн Авлигын эсрэг бие даасан хороо, Сингапур Улсын Авлигатай тэмцэх газар, БНСУ-ын Авлигын эсрэг, иргэний эрхийн хороо, Швейцарь улсын Прокурорын газар, Канад улсын Хатан хааны морьт цагдаагийн газар, ИБУИНВУ-ын Онц ноцтой залилангийн гэмт хэрэгтэй тэмцэх алба, Олон улсын Авлигын эсрэг удирдах төв, Тайланд улсын Авлигын эсрэг үндэсний хороо, Азербайжан улсын Авлигын эсрэг удирдах газар болон НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба, Авлигын эсрэг олон улсын академи, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага, Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага, Дэлхийн банкны Хулгайлагдсан хөрөнгө буцаах санаачилга, Ази номхон далайн хөрөнгө буцаах байгууллага хоорондын сүлжээ, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллагуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлж ажиллаж байна.

Хамтын ажиллагааны хүрээнд санхүүгийн мөрдөн шалгах ажиллагааг олон улсын түвшинд хэрэгжүүлэх зорилгоор “Санхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны анхан шатны сургалт”, “Оффшор бүс нутгийг ашиглан мөнгө угаах, түүнтэй тэмцэх олон улсын туршлага” сэдэвт сургалтыг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулаад байна. Цаашид “Хулгайлагдсан хөрөнгийг буцаан олгох санаачилга”-тай хамтран хууль сахиулах байгууллагын албан хаагчдыг чадавхжуулах чиглэлээр хамтарсан сургалтыг үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна

Ази, Номхон далайн орнуудын хөрөнгө буцаах байгууллагууд хоорондын сүлжээний хурал, “Үндэстэн дамнасан санхүүгийн мөрдөн шалгах ажиллагаа явуулах нь” сэдэвт сургалтад оролцож, Удирдах зөвлөлийн 9 гишүүний нэгээр Монгол Улс сонгогдож, тус сүлжээний 2019 оны Даргалагч улсын эрхийг авлаа. Ингэснээр сүлжээний Удирдах зөвлөлийн болон 6 дугаар Бүгд хурлыг 2019 онд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар боллоо.

АТГ Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр болон авлигатай тэмцэх чиглэлээр баталсан хууль тогтоомжуудыг үйл ажиллагаандаа удирдлага болгон төрийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлж ажиллалаа. Ингэснээр авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах, хуульд заасан этгээдийн хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгах чиг үүргээ амжилттай хэрэгжүүллээ.

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх Ажлын албыг байгуулж, Авлигатай тэмцэх газрын албан хаагчид багийн зохион байгуулалтаар ажиллаж байгаа нь Үндэсний хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд чухал алхам болсон төдийгүй төрийн байгууллагуудын авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил болон Засгийн газраас баталсан арга хэмжээний төлөвлөгөөг бүрэн дүүрэн биелүүлэхэд бодитой хувь нэмэр болж байгааг онцлон дурдах нь зүйтэй юм.

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
597964
0 эможи

keyboard_arrow_up