MOSCAP Зохиогчийн эрх зөвшөөрөлгүй дууг дуулсан дуучдын дуулах эрхийг түдгэлзүүлнэ

2018 оны 12 сарын 07

moscap зурган илэрцүүдЗохиогчийн эрх гэдэг бол үнэт зүйлсийн сүнсийг хамгаалах эрх чөлөө юм.  Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн хэрэгжилт болон уран бүтээлчдийн эрхийг бодитоор хамгаалахын тулд тѳрийн болон тѳрийн бус байгууллага, хамтын удирдлагын байгууллага, уран бүтээлчдийн хамтын ажиллагаа чухал үүрэгтэй юм.

Монголд албан ёсны бүртгэлтэй хамтын удирдлагын байгууллага болох  Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэг (MOSCAP) нь тогтвортой үйл ажиллагаагаа явуулж байна. MOSCAP нь гишүүддээ үйлчилдэг хамтын удирлагын байгууллага юм. Одоогоороо хөгжмийн зохиолч, яруу найрагч, нийтлэгчид нийлсэн 900 гаруй гишүүнтэй.

Сүүлийн үед дуучид хуучины дууг зохиогчийн эрхийн зөвшөөрөлгүй, анх дуулсан дуучинаас нь зөвшөөрөл авсан гэх мэтээр дур мэдэн дуулах болсон. Оюуны өмчийг хүндэлж, зохиогчийн эрхийн албан ёсны зөвшөөрөлтэй MOSCAP-тай гэрээ байгуулан дуулдаг дуучид нь тоотой цөөхөн ажээ.

MOSCAP-аас нэр бүхий зохиогчийн эрхийн зөвшөөрөлгүй дуу дуулсан дуучидыг тухайн дууг дуулах эрхийг түтгэлзүүлэх тухай мэдээллээ. Удахгүй дуулах эрхийг хассан, зохиогчийн эрхийн зөвшөөрөлгүй дуулсан дуучидыг зарлах аж.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
597939
0 эможи

keyboard_arrow_up