ИРГЭНИЙ ХЭРГИЙН ШҮҮХИЙН БАЙРАНД ХУУЛИЙН ЗӨВЛӨГӨӨ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ӨГЧ БАЙНА

2018 оны 11 сарын 20

Холбоотой Зураг

Хууль зүйн туслалцааны төв нь Шүүхийн Ерөнхий зөвлөлтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулж энэ хүрээнд саяхнаас эхлэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн шүүхийн байранд иргэдэд эрх зүйн анхан шатны зөвлөгөө мэдээлэл, туслалцаа үнэ төлбөргүй үзүүлэх ажлын дадлага туршлагатай улсын өмгөөлөгчийг ажиллуулж байгаа билээ. Тэгвэл улсын өмгөөлөгч шүүхийн Тамгын байранд байрласнаас хойш нийт 84  иргэнд зөвлөгөө мэдээлэл өгчээ. Хууль зүйн туслалцааны төвийн ахлах улсын өмгөөлөгч Ш.Пүрэвсүрэнгийн хэлснээр иргэд ихэвчлэн гэр бүлийн маргаан, хөдөлмөрийн маргаан, зээл болон зээлийн гэрээтэй холбоотой асуудлаар зөвлөгөө авахаар хандаж байгаа аж. Гэр бүлийн маргаан дундаа гэр бүл цуцлуулах талаар зөвлөгөө авахаар иргэд нэлээдгүй хандсан. Ер нь иргэд хууль эрх зүйн  чиглэлээр мэдээлэл дутмаг, анхан шатны зөвлөгөө, мэдээлэл авах хэрэгцээ  их байгаа нь энэ хугацаанд харагдлаа гэж тэрээр хэллээ. 

 

24news.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
597886
0 эможи

keyboard_arrow_up