БНСУ-д зорчих иргэдийн асуудлыг шуурхай шийдвэрлэхийг хүсэв

2018 оны 12 сарын 06

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монгол Улс, БНСУ-ын ГХЯ хоорондын Консулын X зөвлөлдөх уулзалтад оролцож буй БНСУ-ын ГХЯ-ны Гадаадад байгаа солонгос иргэд, консулын асуудал хариуцсан Дэд сайд И Сан Жин тэргүүтэй  төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Тэрбээр хоёр улсын иргэд хоорондын харилцаа хамгийн чухал болохыг онцолж, БНСУ-д хамгийн их буюу 47000 орчим монгол иргэд сурч, ажиллаж, амьдардаг нь БНСУ манай улсын хувьд ямар чухал улс болохыг харуулж буйн зэрэгцээ, Монгол Улсын Засгийн газрын зүгээс онцгой анхаарал хандуулдагийг дурдаж, эдгээр иргэдэд тулгарч байгаа аливаа асуудлаар туслалцаа дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг солонгосын талаас хүслээ.

Иргэд харилцан зорчих нөхцөл, тэр дундаа эрүүл мэнд, эмчилгээний шугамаар БНСУ-д зорчих иргэдийн асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэж байхыг хүсэв. Түүнчлэн, уулзалтын үеэр Солонгосын хойг болон бүс нутгийн аюулгүй байдал, хоёр талын харилцааны зарим сонирхсон асуудлаар санал солилцов.

Эх сурвалж: www.zaluu.com
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
597877
2 эможи

keyboard_arrow_up