АРХИВЫН ЛАВЛАГААГ ШУУРХАЙ АВДАГ БОЛНО

2018 оны 12 сарын 04

Архивын лавлагааг шуурхай авдаг болно

 

Архивын ерөнхий газраас нь иргэд, олон нийтэд үзүүлдэг гол үйлчилгээний нэг нь архивын лавлагаа бөгөөд жилд дунджаар 1000 гаруй албан байгууллага, 2300 гаруй иргэдийн хүсэлт, захиалгыг хүлээн авч лавлагаа олгож байна. 

Төрийн үйлчилгээг иргэд, олон нийтэд шуурхай үзүүлэх зорилгоор тав тухыг хангасан, үйлчилгээний шинэлэг орчин бүхий, архивын лавлагаа, мэдээллийн цогц үйлчилгээг нэг дороос үзүүлэх “Лавлагаа үйлчилгээний төв”-ийг шинээр үүд хаалгаа нээжээ.

Энэхүү төвөөс иргэд ажилд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэр, цалингийн тодорхойлолт, хүн амын тооллогын баримтын лавлагааг биечлэн болон www.archives.gov.mn  цахим хуудсаар хандан захиалга өгч ажлын 2-5 хоногт хариугаа авах боломжтой юм.

Мөн түүнчлэн 1800-1205 дугаарын утсанд холбогдож архивын лавлагаа, үйлчилгээний төрөл, төрийн болон төрөлжсөн архивуудад хадгалагдаж буй баримтын жагсаалт зэрэг архивын холбогдолтой мэдээллийг шуурхай авах боломжтой.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
597873
0 эможи

Demod
2018-12-05 18:21
Энхтөр захирал ажлаа сайн хийдэг хүн эмчийн тангарагаа мартсан Солонго эмчийг даруй ажлаас хал
keyboard_arrow_up