Замын цагдаагийн алба хаагчдад утаа шүүгчтэй маск, автомат шүгэл өглөө
2018 оны 12 сарын 05
Цагдаагийн Ерөнхий Газраас замын цагдаагийн алба хаагчдынхаа эрүүл мэндийг хамгаалах зорилгоор утаа шүүгчтэй амны хаалтыг өнөөдөр Санхүү, аж ахуйн албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд Тээврийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Амарсайханд гардуулж өглөө. Энэхүү амны хаалтыг гудамж, замд үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдад олгох ажлыг тус албанаас зохион байгуулна.
Мөн замын цагдаагийн алба хаагчдын өдөр тутмын үйл ажиллагаанд ашиглах дохиур, автомат шүглийг хүлээлгэн өгсөн юм.
Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий газар

Мэдээнд өгөх таны үнэлгээ?

2








597861
2 эможи
Зочин
2018-12-06 10:24
цагдаа зогсоохгүй зохицуулдаг арга олооч. нөгөө сүрхий гадаадын туршлага нэвтрүүлэг сайдууд гуай.
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс