Засгийн газрын хуралдаан болж байна
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар Удирдлагын академийн талаар авах арга хэмжээний тухай, тусгай зориулалтаар 2019 онд агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээг тогтоох тухай, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн тухай, Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн журам батлах, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн батлах тухай, Төрийн санд мөнгө, хөрөнгө байршуулах тухай зэрэг 13 асуудлыг хэлэлцэхээр товлоод байна.
Засгийн газрын хуралдааны дараа буюу 10.00 цагт Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан мэдээлэл хийнэ. Тэрбээр ТОСК-иас барьж буй түрээсийн орон сууцны барилгын үйл явц болон хэрхэн, ямар нөхцөлтэйгөөр иргэдэд олгох талаар мэдээлэл өгөх аж.









