Маргааш “Цагаан туузтан хөдөлгөөн“ болно

2018 оны 12 сарын 04

Arslan.mn

Маргааш буюу арванхоёрдугаар сарын 5-нд охид эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй аливаа хүчирхийллийн эсрэг бүх нийтээрээ нэгдэх "Цагаан туузтаны хөдөлгөөн"-ийг Монгол орон даяар зохион байгуулахаар болжээ.

Дэлхийн 180 гаруй улс жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд Монгол Улс уг аяныг төр, төрийн бус байгууллага, олон улсын байгууллагуудтай хамтран 20 дахь жилдээ тодорхой сэдвийн дор зохион байгуулж байгаа аж.

Arslan.mn

Энэхүү аяныг НҮБ,  ЖҮХ, Цагдаагийн ерөнхий газар дэмжин хамтран зохион байгуулж байгаа бөгөөд төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагуудад тус аяныг тэмдэглэн өнгөрүүлэх удирдамж, гарын авлага, хамтран ажиллах чиглэлийг хүргүүлсэн байна. 

Энэ жилийн хувьд манай улс “Эерэг бол гоё. Харилцаа, хандлага, үйлдэл” гэсэн уриан дор уг аяныг зохион байгуулж байгаа юм. "Цагаан туузтан хөдөлгөөн"-д нэгдсэн хэн бүхэн "Хэзээ ч хүчирхийлэл үйлдэхгүй, хүчирхийллийн хажуугаар чимээгүй өнгөрөхгүй" гэдгээ илэрхийлж энгэртээ цагаан тууз хатгаж оролцохоор болжээ.

Arslan.mn

Эх сурвалж: ЦЕГ- Урьдчилан сэргийлэх хэлтэс 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
597836
1 эможи

keyboard_arrow_up