Онгоц газардахаас өмнө амьсгал хураажээ
Увс-Улаанбаатар чиглэлийн онгоцонд зорчигч амьсгал хураалаа гэх мэдээлэл Чингис хаан олон улсын нисэх буудлын цагдаагийн албанд иржээ. Тодруулбал, энэ сарын 3-ны өдрийн 20 цаг орчимд Увс аймгаас Улаанбаатар хотруу яаралтай эмчилгээнд ирж байсан иргэн Н онгоц газардахаас хэдхэн минутын өмнө амьсгал хураажээ.
Талийгаач нь Увс аймагт мал хариулж байгаад ачааны машинд мөргүүлэн цээжиндээ битүү гэмтэл авсан байжээ. Машинд мөргүүлж, гэмтэл авснаас хойш Аймгийн нэгдсэн эмнэлгийн Эрчим эмчилгээний тасагт яаралтай эмчилгээ хийлгэж байсан бөгөөд нарийн шинжилгээнд хамрагдахаар онгоцоор Улаанбаатар руу ирж байхдаа ийнхүү нас барсан байна. Талийгаач 43 настай Н-тэй хамт Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн хоёр эмч байсан аж. Дуудлага мэдээллийн дагуу Чингис хаан олон улсын нисэх буудлын цагдаагийн алба хаагчид хэргийн газрын үзлэг хийж, хэрэг бүртгэл нээсэн байна.
Эх сурвалж: www.erennews.mn
|









