8700 төгрөгийн худалдан авалт хийж, нэг сая төгрөгийн азтан болжээ
НӨАТ-ын урамшууллын 2018 оны аравнэгдүгээр сарын сугалааны тохирол Боловсрол телевизээр орон даяар шууд явагдсан билээ. Тэгвэл энэ тохирлын үеэр Улаангом сумын 4 дүгээр багийн иргэн М.Мягмаржав Арвин дэнст ХХК-ий "Жимстхөхий" дэлгүүрээс 8700 төгрөгийн худалдан авалт хийж, нэг сая төгрөгийн азтан болжээ.
Тохиролд 2018 оны аравдугаар сарын 1-нээс аравдугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн, 2018 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлсэн баримтуудыг харуулсан юм.
Азын дугаар 64474172
Уг тохирлоор:
50 мянган төгрөгийн азтан 22,484
200 мянган төгрөгийн азтан 1,994
Нэг сая төгрөгийн азтан 219
5 сая төгрөгийн азтан 27
10 сая төгрөгийн азтан 3 тодорсон билээ.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|









