Хүний эрхийн мэдээлэл олгох нээлттэй өдөрлөг болно

2018 оны 12 сарын 03

Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 70 жилийн ой, ХЭХ-чдын тунхаглалын хорин жилийн ой удахгүй болно.

Эдгээр ойг угтан олон улсын хүний эрхийг хамгаалах өдөр буюу энэ сарын 10-нд "Эрхээ дархлаажуулъя-та ч эрхээ хамгаал" уриатай хүний эрхийн мэдээллийн нээлттэй өдөрлөг зохион байгуулна. Өдөрлөгийн үеэр: 

•Монгол Улсад хүний эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын болоод бусад ТББ-ууд үйл ажиллагаагаа олон нийтэд танилцуулах,
•Хүний эрхийг хамгаалах, хүний эрхийн боловсролыг түгээх, Монгол Улс дахь хүний эрхийн зөрчлийг илэрхийлэх зорилго бүхий фото зураг, зурагт хуудасны үзэсгэлэн
гаргах,
• Хүний эрхийн хамгаалагчдын Флаш мобыг хамтдаа бүжиглэх зэрэг үйл ажиллагаа болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
597763
0 эможи

keyboard_arrow_up