Увс аймаг авто замын хөдөлгөөнийг нээлээ

2018 оны 12 сарын 02

Замын хөдөлгөөн нээлээ зурган илэрцүүд

Увс аймгаас гадагш гарах авто замын хөдөлгөөнийг  өнөөдөр /2018.12.02/ 08.00 цагт нээлээ. Тодруулбал, Увс аймгийн ихэнх нутгаар арваннэгдүгээр сарын 30, арванхоёрдугаар сарын 1, 2-ны өдрүүдэд цас орж,  хүчтэй цасан шуурга шуурсан байна.  Цасан шуурганы улмаас  хүйтний эрч чангаран улсын болон орон нутгийн чанартай авто зам, даваа хаагдах нөхцөл байдал үүсэж болзошгүй  учраас  иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Увс аймгийн төв Улаангом хот, бусад сумдаас гадагш гарах автозамын хөдөлгөөнийг арваннэгдүгээр сарын 30-ны өдрөөс түр хязгаарлаад байсан юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
597749
0 эможи

keyboard_arrow_up