“Зулын 25” өнөөдөр тохиож байна

2018 оны 12 сарын 02

Зул зурган илэрцүүд

Билгийн тооллын өвлийн эхэн сарын 25 буюу “Зулын 25” өнөөдөр тохиож байна.  Энэ өдрийг монголчууд эртнээс билэгшээж, зул өргөж, буян үйлдэхэд зориулсаар ирсэн. Учир нь эрдэмтэн судлаачдын ном зохиолд бичсэнээр бурхан шашныг үндэслэгч Богд Зонхова нь зургадугаар жарны "Алтан унжлага" хэмээх гал тахиа жил (1357он)-ийн өвлийн эхэн сарын 25-ны үүрийн шаргал гэгээ татахуйд орчлонд мэндэлсэн  байна. Мөн Богд Зонхов 8 жарны шороон гахай жилийн (1419 он) аравдугаар сарын (өвлийн эхэн сар) 25-ны үдэш таалал барьжээ. Түүнээс хойш бурханы шашинтан хэн боловч энэ өдрийг “Зулын 25” хэмээн нэрийдэж, зул өргөн, буян үйлддэг их дүйчин өдөр болгожээ.  Өнөөдөр сүм хийдүүд энэ өдөрт зориулсан их хурал айлдаж байгаа юм. Энэ өдөр үйлдсэн буян  хэдэн мянгаар арвиждаг гэж үздэг. Тиймээс нүгэл үйлдэхийг цээрлэдэг. Мөн “Зулын 25”-ны өдөр өвлийн идшэнд бэлтгэсэн малынхаа бөөрний өөхөөр зул өргөж, буян хийдэг заншилтэй байсан гэдэг. Энэ өдрөөс хойш мал төхөөрөхийг мөн цээрлэдэг уламжлалтай.

Эх сурвалж: www.news.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
597748
2 эможи

keyboard_arrow_up