“Нэг өрх-нэг ажлын байр” хөдөлмөр эрхлэлтийн форум-2018

2018 оны 12 сарын 01

Arslan.mn

ЗОХИОН БАЙГУУЛАХ УДИРДАМЖ
Улаанбаатар хот 2018.11.20
Нэг. Зорилго
Нийгмийн олон талын оролцоонд тулгуурлан хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх боломж, гарц, шийдлийг тодорхойлох, хөдөлмөрийн зах зээлийн идэвхтэй бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх, техник технологийн болон менежментийн өөрчлөлт, шинэчлэл хийх шаардлага, түүнийг хэрэгжүүлэх арга замын талаар хэлэлцэж, гарсан санал, зөвлөмжийг холбогдох газруудад хүргүүлэхэд оршино.
Хоёр. Зохион байгуулагчид
Ерөнхий зохион байгуулагч:
- Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар
Хамтран зохион байгуулагч:
- Нийслэлийн Засаг даргын Тамгын газар
- Карьер хөгжлийн төв
Гурав. Хугацаа, байршил, хамрах хүрээ
Хугацаа, байршил:
2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 09.00-16.00 цагийн хооронд “Туушин” зочид буудлын “Соёмбо” танхимд зохион байгуулна.
Хамрах хүрээ:
Төрийн болон төрийн бус, ажил олгогч аж ахуйн нэгж байгууллагууд, мэргэжлийн холбоод, эрдэмтэн судлаачид, иргэдийн 300-аас доошгүй төлөөллийг оролцуулна. Оролцогчид:
- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
- Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам
- Нийслэлийн Засаг даргын Тамгын газар
- Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
- Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар
- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институт
- Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсүүд
- Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо
- Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо
- Ажил олгогч аж ахуйн нэгж байгууллагууд
- Хөдөлмөрийн биржүүдийн нэгдсэн холбоо
- Иргэд
Дөрөв. Үйл ажиллагаа
Форум нь нэгдсэн хуралдаан болон 4 салбар хуралдаан, 2 шигтгээ лекцээс бүрдэх ба панелисттай хэлэлцүүлэг хэлбэрээр 2 танхимд зохион байгуулагдана.
Хуралдаанууд нь чиглүүлэгч буюу модератор, илтгэгчид, панелистууд, оролцогчдын бүрэлдэхүүнтэй байх бөгөөд дараах чиглэл, дарааллаар зохион байгуулагдана. Үүнд:
Нэгдсэн хуралдаан:
Нэгдсэн хуралдаанаар үндсэн 2 илтгэл тавигдах ба илтгэлүүд тус бүрээр хэлэлцүүлэг хийгдэнэ.
Чиглэл: Хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн байдал, ирээдүйн чиг хандлага
Салбар хуралдаанууд:
Нэгдсэн хуралдааны дараа Соёмбо, Сүлд танхимуудад нэгэн зэрэг салбар хуралдаанууд зохион байгуулагдах ба оролцогчид сонирхсон чиглэл, сэдвийн дагуу танхимыг сонгоно.
Салбар хуралдаан 1:
Чиглэл: Ажлын хандлага нь ур чадвараас илүү
Салбар хураалдаан 2:
Чиглэл: Хөдөлмөр зуучлалын үйлчилгээний инноваци
Салбар хуралдаан 3:
Чиглэл: Мэргэжил сонголт, хөдөлмөрийн бүтээмжийн уялдаа
Салбар хуралдаан 4:
Чиглэл: Ажиллах хүчний хомсдол уу, менежментийн хомсдол уу?
Шигтгээ лекц нь иргэдийн хөдөлмөр эрхлэх хүсэл эрмэлзлийг нэмэгдүүлэх, соён гэгээрүүлэх ач холбогдол бүхий сэдвийг хөндсөн байна.
Шигтгээ лекц 1:
Сэдэв: Монголчууд авьяаслаг, авьяастныг урлах нь
Шигтгээ лекц 2:
Сэдэв: Миллениалуудын карьерыг хэрхэн удирдах вэ?
Тав. Үр нөлөө, ач холбогдол
Тус форум нь нийгмийн олон талын оролцоонд тулгуурлан хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх боломж, гарц, шийдлийг тодорхойлох, хөдөлмөрийн зах зээлийн идэвхтэй бодлогыг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдол бүхий суурь хэлцэл юм.
Форумаас гарсан дүгнэлт, зөвлөмж нь холбогдох байгууллагуудад хүргэгдсэнээр хөдөлмөр эрхлэлтийн бодлого, үйл ажиллагаанд ойрын болон дунд, урт хугацаанд авч хэрэгжүүлэх оновчтой бөгөөд эерэг өөрчлөлтийг бий болгоно.

Эх сурвалж: Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
597735
0 эможи

keyboard_arrow_up