Унаач хүүхдийн амь нас хохирсон хэргээр УЯАЧИД ял оноолоо

2018 оны 11 сарын 30

Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд болсон хурдан морины уралдааны үеэр унаач хүүхэд мориноос унаж, амь насаа алдсан харамсалтай хэрэг өнгөрөгч наймдугаар сарын 19-ний өдөр гарсан. 

Уг хэргийг Сүхбаатар аймгийн цагдаагийн газарт шалгаж, уралдаан зохион байгуулагч болон хурдан морины уяач Т-д шүүхээс торгуулийн ял оногдуулсан байна.

Мөрдөн шалгалтын явцад, уяач Т нь “Үндэсний морин уралдааны уралдаанч хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага” МNS6264:2018 Монгол Улсын стандартыг зөрчиж, хамгаалалтын хувцас хэрэглэлийг өмсгөж уралдуулаагүйн улмаас 8 настай эрэгтэй Д-гийн амь нас хохирсон болохыг тогтоосон байдаг.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
597721
0 эможи

Зочин
2018-12-03 05:00
Хенген бэртэл авсан ч ял егех хэрэгтэй
keyboard_arrow_up