Бүх л өдөр бүгдээрээ ХИЧЭЭЕ

2018 оны 11 сарын 30

Arslan.mn

Өчигдөр “Хичээх өдөр” аянг өрнүүллээ. Энэ бол өөрийгөө болон бусдыг эрсдэлээс хамгаалж, хэн нэгний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг зам тээврийн аюул, ослоос хамгаалах өдөр.

Иргэдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, ослын аюулыг бууруулах зорилготой үйл ажиллагааг “Хичээх өдөр” уриатайгаар Цагдаагийн ерөнхий газар, Тээврийн цагдаагийн албанаас санаачлан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралтай хамтран зохион байгууллаа.

Сүүлийн таван жилд зам тээврийн ослын улмаас 6800 иргэн гэмтэж, 500 гаруй иргэн амиа алджээ

Энэ өдөр Энхтайваны өргөн чөлөөний авто замын хөдөлгөөнийг 11:00-11:05 цаг хүртэл таван минутын хугацаанд зогсоож цагдаа, яаралтай түргэн тусламж, онцгой байдлын албанаас дуут дохио өгч зам тээврийн ослоор хохирсон иргэдэд хүндэтгэл үзүүллээ. Мөн Тээврийн цагдаагийн албаны алба хаагчид иргэдэд Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль, дүрмийг сурталчилж, осолд холбогдол бүхий эвдэрч хэмхэрсэн тээврийн хэрэгслийг цувааг тодорхой маршрутаар явуулж иргэдэд ослын хор уршгийг сэрэмжлүүлсэн юм.

Манай улсад зам тээврийн ослын улмаас өдөрт 1-2 хүн амиа алдаж, 15-20 хүн бэртэж гэмтэж байгааг албаны хүмүүс хэлж байна. Сүүлийн таван жилийн судалгаанаас үзэхэд зөвхөн зам тээврийн ослын улмаас 6800 иргэн гэмтэж, 500 гаруй иргэн амь насаараа хохирсон харамсалтай мэдээлэл гарчээ.

Хэрэв та Замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, өөрийгөө болоод бусдыг хүндэлж, соёлтойгоор зорчвол энэ тоо буурах боломжтой юм. Тиймээс зөвхөн энэ өдөр бус бүх л өдөр бүгдээрээ хичээе. 

Эх сурвалж: ЦЕГ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
597702
0 эможи

keyboard_arrow_up