Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн 1-р хэлтсийн шуурхай удирдлагын тасаг тэргүүллээ

2018 оны 11 сарын 28

Arslan.mn

Нийслэлийн цагдаагийн газрын Удирдлага зохион байгуулалтын хэлтсээс дүүргүүд дэх цагдаагийн хэлтсийн Шуурхай удирдлагын шилдэг тасаг шалгаруулах ажил мэргэжлийн анхдугаар уралдааныг зохион байгууллаа. 

Arslan.mn

Энэхүү уралдаанд Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Шуурхай удирдлагын тасаг тэргүүлж, Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Шуурхай удирдлагын тасаг дэд байр, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлстийн Шуурхай удирдлагын тасаг гутгаар байрт шалгарсан юм. Анхдугаар уралдаанд амжилттай оролцон тэргүүн байр эзэлсэн алба хаагчдыг албан тушаалын нэг сарын үндсэн цалингийн 20 хувь, хоёрдугаар байр эзэлсэн бол 15 хувь, гуравдугаарт шалгарсныг 10 хувиар шагнаж, оролцсон бүх алба хаагчийг 5 хувиар урамшуулсан нь онцлог байлаа.

Arslan.mn

Нийслэлийн найман дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн Шуурхай удирдлагын тасгийн 16 баг мэдлэг, ур чадвараа сорин өрсөлдөж, мэндчилгээ болон албаны үйл ажиллагаатай холбоотой хууль, эрх зүйн актын хүрээнд боловсруулсан 5 үе шаттай даалгаврыг гүйцэтгэсэн. Мөн Шуурхай удирдлагын тасгийн дарга нар эсээ бичиж удирдах албан тушаалтны мэдлэг, ур чадвараа сорьсон билээ. Энэ уралдааныг жил бүр уламжлал болгон зохион байгуулна.

Arslan.mn

 

Эх сурвалж: Police.gov.mn 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
597628
2 эможи

keyboard_arrow_up