Улаанбаатарт 8-10 хэм хүйтэн
2018 оны 11 сарын 28
-Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цас орохгүй, өдөртөө хүйтний эрч суларна-
Улаанбаатар хотод үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 8-10 градус хүйтэн байна.
Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр.
Дархадын хотгороор 16-21 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 8-13 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар 2-7 градус хүйтэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









597615
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс