ФОТО: Улс тунхагласны баярын хүчит бөхийн барилдаанд Улсын гарьд Б.Гончигдамба түрүүллээ

2018 оны 11 сарын 27

Arslan.mn

Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа тунхагласны 94 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдартай цолтой 128 хүчит бөхийн барилдаанд Завхан аймгийн Их-Уул сумын харъяат, “Алдар” биеийн тамир, спортын хороо, “Жем Интернэшнл” группын бөх, Улсын гарьд Б.Гончигдамба түрүүллээ.

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харъяат, “Сүлд” биеийн тамир, спортын хороо, “Хөвгслийн хүчтэн” клубын бөх Улсын арслан Ц.Содномдорж үзүүрлэв. Мөн Хэнтийн аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Улсын арслан Э.Оюунболд, Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, Улсын начин Д.Анар нар шөвгөрсөн юм. Уг барилдааны түрүү, үзүүр болон шөвгөрсөн бөхчүүдийн шагналыг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Я.Санжмятав нар гардууллаа. 

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
597584
0 эможи

keyboard_arrow_up