ФОТО: Сүхбаатарын хөшөөнд Ерөнхий сайд, УИХ-ын дарга цэцэг өргөж, Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
2018 оны 11 сарын 26
Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 94 жилийн ойг тохиолдуулан УИХ-ын дарга, Ерөнхий сайд, УИХ, Засгийн газрын гишүүд Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. 94 жилийн өмнөх энэ өдөр Хаант засаглалыг халж, Бүгд Найрамдах Улсаа тунхаглан, улс төрийн цоо шинэ тогтолцоог хуульчилсан байдаг. Түүнчлэн Анхдугаар үндсэн хуулиа баталсан явдал нь тусгаар тогтнолоо дэлхий даяар зарласны дайтай үнэ цэнэтэй билээ.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ: MPA.MN
|

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









597555
0 эможи
арслан
2018-11-27 10:33
Ерөнхийлөгч болон АН-ханд Улс Тунхагласаны 94 жилийн ойг жинхэнэ Монголчууд тэмдэглэлээ саад болоогүйд чинь хориг тавиагүйд чинь талархалаа
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс