Голын мөс цөмрөн, тууж явсан бүх мал нь осолджээ

2018 оны 11 сарын 25

Голын мөс цөмрөн, тууж явсан бүх мал нь осолджээ

Увс аймгийн Улаангом сумын Чандмань багийн Улаан толгойн голд Тариалан сумын Хархираа багийн харьяат иргэн О, Ц нар энэ сарын 21-ны орой 20 цагийн орчимд  44 ямаа, 14 хонь, нийт 58 бог мал тууж яваад голын мөс цөмөрч мал осолджээ. Энэхүү ослын тухай дуудлагыг онцгой байдлын албан хаагчид 21-ний өдрийн 21:40 цагт хүлээн авч аврах ажиллагаа явуулсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр очиж, 30 минут ажиллан, хорогдсон 56 бог малын сэг зэмийг гаргажээ. 

Эх сурвалж: www.eagle.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
597533
0 эможи

keyboard_arrow_up