ФОТО: Улс тунхагласны 94 ойг тохиолдуулан Цагдаа, дотоодын цэргийн албан хаагч нарт шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа боллоо

2018 оны 11 сарын 24

Arslan.mn

Бүгд Найрамдах улс тунхагласан 94 жилийн ойг тохиолдуулан Цагдаа, Дотоодын цэргийн алба хаагч нарт Хууль зүй, Дотоод хэргийн яамны болон Цагдаагийн ерөнхий газрын  цол, шагнал гардуулах ёслолын ажиллагаа Нийслэлийн цагдаагийн газрын хурлын танхимд боллоо. Ёслолын үйл ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газрын удирдлагууд алба хаагчдын төлөөлөл, тэдний гэр бүл, үр хүүхдүүд баяр хүргэж оролцсон юм.

Энэхүү түүхт ойн босгон дээр эрхэлсэн ажилдаа  идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласан Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Төгс-ухаан,  Тээврийн цагдаагийн албаны  Замын цагдаагийн газрын Нийслэлийн замын хөдөлгөөнийн хяналтын  хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Б.Цэндзэсэм нарын зэрэг 15 алба хаагчийг Хууль зүйн албаны тэргүүний ажилтан тэмдэг,  Цагдаагийн ерөнхий газрын  Аюулгүй байдлын хэлтсийн  ахлах байцаагч, цагдаагийн дэд хурандаа Б.Шинэбаатар,  Мөрдөн байцаах албаны  ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Я.Наранбат, Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газрын ахлах мөрдөгч С.Эрдэнэбилэг нарын 29 алба хаагчийг “Цагдаагийн алдар” тэмдгээр тус тус шагналаа.  

Arslan.mn

Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх тэмцэх хэлтсийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Анхбаяр, Замын цагдаагийн албаны  Мөрдөн шалгах газрын Эрүүгийн цагдаагийн хэлтсийн  эрүүгийн ахлах мөрдөгч,  цагдаагийн хошууч Т.Эрдэнэлхагва, “Сүлд” чуулгын хөгжимчин, цагдаагийн ахлах ахлагч С.Төгс нарын зэрэг  32 алба хаагчийг Хууль, зүй Дотоод хэргийн яамнын “Хүндэт жуух бичиг”-ээр тус тус шагнасан юм.

Arslan.mn

“Цагдаагийн хурандаа” цолыг Санхүү аж ахуйн албаны  Хангалт, үйлчилгээний төвийн  Барилга, байгууламжийн  хяналтын тасгийн дарга Р.Төмөрбаатар, зэрэг дэв дээгүүр  “Цагдаагийн дэд хурандаа” цолоор Цагдаагийн ерөнхий газрын Төрийн нууцын хэлтсийн жижүүрийн ахлах офицер, Ш.Энхтөр,  Нийслэлийн цагдаагийн газрын Хяналт шалгалт, үнэлгээ, ёс журмын  хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Ц.Нарантуяа, Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч Ч.Баярсайхан, Чингэлтэй дүүрэг  дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мэдээлэл судалгааны ахлах мэргэжилтэн С.Болормаа нарт олголоо.

Arslan.mn

Зэрэг дэв дээгүүр “Цагдаагийн хошууч” цолоор Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Техник, замын хяналтын хэлтсийн замын хяналтын зохицуулагч Л.Ундармаа,  Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хэсгийн байцаагч, цагдаагийн ахмад Ж.Чулуунбаатар,  Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтсийн хэсгийн байцаагч, цагдаагийн ахмад  Ө.Батбаяр, хугацааны өмнө “Цагдаагийн ахлах дэслэгч” цолоор “Сүлд” чуулгын гоцлол дуучи, Ц.Амарболд нарт тус тус олгосон юм.

 Цагдаа, дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав:

Arslan.mn

 “1924 оны 11 дүгээр сарын 26 ны өдөр Улсын анхдугаар их хурлаар анхны Үндсэн хуулийг баталж “Бүх Монгол улсыг үүнээс хойш  Бүгд Найрамдах бүрэн эрхтэй Ард улс” гэж зарласнаас  эдүгээр 94 жилтэйгээ золгож байна. Монголчууд бид Улс тунхагласны  баярыг хотол олноороо тэмдэглэдэг бөгөөд  энэхүү баярыг тохиолдуулан  цэрэг, цагдаагийн цол шагналаа гардуулсаар ирсэн түүхэн уламжлалтай билээ.  Өргөсөн тангарагтаа үнэнч  байж,  хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэн ажиллаж байгаа цагдаа, дотоодын цэргийн  байгууллагын алба хаагчдад цол олгож шагнал гардууллаа. 

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын бие бүрэлдэхүүний хөдөлмөр зүтгэлийг  өндрөөр үнэлж, 103 алба хаагч Хууль Зүй дотоод хэргийн яамны, 207 алба хаагч Цагдаагийн ерөнхий газрын шагналаар шагнагдлаа. Түүнчлэн цагдаа, дотоодын цэргийн 37 алба хаагч хугацааны цол шагнагдсаны  дотор 4 алба хаагч офицерын бүрэлдэхүүнд  шинээр орж цол мөрдсөө гардан авлаа. Цагдаа дотоодын  цэргийн байгууллагын алба хаагч бүр ус, эх орныхоо тусгаар тогтнол, хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж, иргэдийнхээ амар амгалан амьдралын төлөө гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүргээ нэр төртэй биелүүлэн ажиллана гэдэгт итгэл төгс байна.

 Шагнагдсан алба хаагчдадаа баяр хүргэж, Монголын цагдаа, дотоодын цэргийн байгууллагын нийт бие бүрэлдэхүүн болон ар гэр бүлд нь Улс тунхагласны баярын мэнд дэвшүүлж, ажлын амжилт эрүүл энхийг хүсэн ерөөе” гэж хэллээ.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

ФОТО

Эх сурвалж: Гэрэл зургийг mpa.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
597529
1 эможи

Бадрах
2018-11-27 12:43
Цагдаа албан тушаалын цол гээд нэг жил ахмад, хошууч цолтой алба хаагч нартаа дарга болсон шууд хурандаа цол зуу гаран хүнд олгосон тэр алба хаагч нар цолоо хураалгахгүй гээд цэргийн тэтгэвэрт гарч бэлтгэл офицер болсонч цагдаагийн хурандаа гэж явхад 25-38 жил цагдаад ажиллаж ажоын амжиот гаргаж цол олгох хугацаа өоосрэч цол нь олгогдогүй бэлтгэл офиц рт цолыг нөхөн олгох асуудлыг шийджх нь зөв . Яага ажлын амжилт гаргаж цол олгох хугацаа болоод байхад цолыг олгохгүй хохироосон юм яагаад алда завхарлаа засч хууль зарлигыг хэрэгжүүлэхгүй бөйгаа юм.Үндсэн хуульд ялгаварлаж үл болно гэж заагаад байхад Цагдаагийн дарга удирдлага хууль завхаруулж хүн хохироогоод байгаа юм ? Яагаад хугацаа ажлын амжилтаар цол олго гэж үарлиг булгаад байхад хүн хохироосон юм вэ?!хууль сахиулагч Баатаржхваа? Хэзээ хохирсон эрхүүдийг сэргээх вэ? Үндсэн хуулийн цэ уруу явах уу? Яах вэ?
Шарав
2018-11-27 12:25
Баатаржав өөрийгөө генраль цолоор шагнуулна гэж хөөцөлдөхийн оронд цагдаад ажиллаж байхдаа цол олгох хугацаа нь болоодтбайхад цол нь олгогдоогүй ахмадууд, ажлын амжилт гаггасанч эрээн цаасаар хуурч цолыг нь олгоогүй хохироож ахмад ажилтан болгосон ахмадуудад цолыг нь нөхөн олгох саналыг цол олгох журам баталсан хууль зшйн сайдад хүргүүлж цагдаад ажиллаж байхдаа цол олгох хугацаа нь болж ажлын амжилт үзүүлсэнч цол нь олгогдоогүй ахмад ажлтан болсон бэлтгэл офицерт цолыг нь нөхөн олгох заалтыг цол олгох журамдаа нэмэлтээр орууож хохирсон эрхүүдийг сэргээн өгөх хэрэгтэй. МУ ерөнхийлөгч ЦАХ хугацаа ажлын амжилтаар цол оого гэсэн үароигах буулгасан хуультай нэг адилихүчин чадаотай зарлигаа хууль сахиулах цагдаагийн дарга хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Үндсэн хуульд хүнийг эраэосэн ажил албан тушаалаар ялгаварлаж үл болно гэж заасан ЦАХ цол олгох зарилиг үндсэн хуулийниэнэ заалтыг хангаж ЦАХ хугацаа ажлын амжилтаар цол олго гэж гарсан. Олон мяган эзэнгүй , нийгэм түгшээсэн хэргүүдийг илрүүлж явсан шилдэг мөрдөгч нар чинь хугацаа болж ажлын амжилт гаргасанч цолоо авч чадхлгүй бэотгэл офицер болсон байхад нэг хэрэн илрүүлж шалгаж шүүхээр шиыдьэрүүлж үзээгүй алба хаагч нар хуранлаа цол хууль зшйн тэргүүний ажилтан цол тэмдэг зүүгээд зүүж өгөөд явж байгаагаа эргэж харах цаг болсон байна
Болд
2018-11-27 09:48
Хийсэн ажил хөдөлмөр амжилтаа үнэлүүлж байгаа хүмүүст баяр хүргэе. Цагдаагийн удирдлага хийсэн ажил хөдөлмөр нь үнлэгдэж чадаагүй ахмад ажиотан болсон бэлтгэл ахлагч офицеруудад шагналыг олгоа ажлыг хийх хэрэгтэй. Тухайлбал цолыг хугацаа ажлын амжилтаар олго гэсэн зарлигтай гэтэл Цагдаад ажиллаж байхдаа цол олгох хугацаа болоод байхад болыг олгохгүй хохироосон мөн хууль сахиулах байгууллагад 15 жил ажилсан алба хаагч нарт хууль зүйн тэргүүний олгох журмыг сайд тушаалаар баталаад байхад олон зуун хэргүүдийг илрүүлж мөрдөж шүүхээх шийдүүлсэн төлөөлөгч мөрдөн байцаагч нар хууль зүйн тэргүүний ажилтанч үгүй зогсож байгаа нь удирдах ааил хийж байгаа нөхдийн ургашгүй хууүь дүрмээ мэдэдгүйтэй шууд холбоотой тэдний буруу !!! Алдаагаа засч хууо дүрэм журамаа уншиж хохироосон бэлтгэл офицеруудын эрхийг сэргээн өгөх хэрэгтэй. Чадахгүй бол чаддагт өгөөд зайлах хэрэнтэй
Зочин
2018-11-25 07:55
хийх ёстойгоо л хийсэн гэдэг үг байдаг даа.
keyboard_arrow_up