Гавъяат М.Уранцэцэг мөнгө медаль хүртжээ
Жүдогийн эх орон арлын Японы Осака болж байгаа 2018 оны эцсийн "Их дуулга" тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Монгол улсын гавъяат тамирчин М.Уранцэцэг мөнгөн медаль хүртэж, дэлхийн чансааны оноогоо ахиулжээ. Осака хотын “Осака Гранд слам" ордонд өнөөдөр эхэлсэн тус тэмцээнд 71 орны 421 эрэгтэй 262, эмэгтэй 159 жүдоч өрсөлдөж байгаас манай улсаас 13 жүдоч оролцож байгаа билээ.
Уг тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд гавьяат тамирчин М.Уранцэцэг эхний тойрогт хийлж, ДАШТ-ий мөнгөн медальт Японы Ёошида Сана, Португалын Мариа Сидерот, БНСУ-ын Юү Жон Кангыг хожиж, финалд үлдсэн. Тэрээр аваргын төлөө ДАШТ-ий алт, мөнгөн медальт Тонаки Финатай барилдаж, ялагдсанаар мөнгөн медалийн эзэн болсон байна.
Ингэснээр М.Уранцэцэг гавъяатын хувьд Токиогийн Их дуулгаас хамгийн олон медаль буюу 1 алт, 3 мөнгөн медаль хүртсэн жүдоч боллоо. Тэрээр 2018 оны Бакугийн Дэлхийн аваргаас хойш оролцсон 2 Их дуулга тэмцээнд 1 алт, 1 мөнгөн медаль хүртээд байна. Токиогийн “Их дуулга” байршлаа өөрчлөн энэ жил Осака хотод болж байгаагаараа ихээхэн онцлогтой болж байгаа ажээ. Бага дэлхийн аварга гэгддэг энэ тэмцээнд манай улсаас 13 жүдоч зодоглож байгаа нт бас л багагүй найдвартай тоо юм.
Харин манай бусад бөхчүүд одоогоор барилдаагүй байгаа бөгөөд энэ оны сүүлчийн Их дуулгад нэлээн гайгүй амжилттай оролцох болов уу хэмээн жүдо сонирхогчид хүлээж байгаа итгэлийг алдалгүй хариулах нь тодорхой юм.
Эх сурвалж: www.mongolcom.mn
|









