Та хүүхдийхээ ИНТЕРНЕТ ХЭРЭГЛЭЭГ хянах тохиргоог ингэж хийгээрэй

2018 оны 11 сарын 23

Цахим орчинд бага насны хүүхэд санамсаргүй байдлаар зохисгүй, ёс бус, насанд хүрэгчдэд зориулсан мэдээ мэдээлэл, цахим хуудас руу нэвтрэн орж, түүний талаарх мэдээллийг авснаар хүүхдийн ааш зан өөрчлөгдөх, хүмүүжлийн доголдол үүсэх эрсдэлтэй. Тэр ч бүү хэл тэдний ерөнцийг үзэх үзэл суртал нь өөрчлөгдөх аюултай байдаг байна. Тиймээс хүүхдийнхээ интернэт хэрэглээг хянах үйлдлийн системийн тохиргоо хийх арга болон цахим орчны сөрөг мэдээлэл, тухайн орчноор дамжин үйлдэгдэх залилан мэхлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тохиргооны талаарх мэдээллийг цувралаар бэлтгэн хүргэж байна. 
Эцэг, эхчүүд хүүхдийнхээ цахим хэрэглээг хянахын тулд ParentalControls цэсийг идэвхжүүлэх тохиргоо хийх хэрэгтэй. Тухайлбал, 
-Start button-г дарж Control Panel цэс рүү орно.
Дараа нь User Account and Family Safety цэсний Set up parental controls for any user- рүү орно. Parental Controls тохиргоо хийхдээ хүүхдийн ашигладаг account-ийг нь сонгоно.
Та дээрх тохиргоо Parental Control өөрчлөх боломжгүй байдлаар нууц үг сонгох хэрэгтэй.
Хэрэв та харагдахгүй байгаа нууц үгийг компьютер хэрэглэж байгаа хүнд харуулахыг хүсвэл Type a password hint хэсэгт бичнэ. 
Хүүхдийнхээ цахим орчинд юу хийж байгааг хянахдаа Parental Controls→User Controls цэсний On, enforce current setting-г идэвхжүүлээд Windows Setting-н Allow and block specific programs-руу орж хүүхдийнхээ интернэт ашигласан цаг, тоглоом, програм гэх мэт олон төрлийн тохиргоог хийж, хяналт тавих боломжтой.
Хүүхдийнхээ компьютер хэрэглэх хугацаанд хязгаарлалт хийх арга:
Parental Controls→User Controls хуудасны Time limits-рүү орж тохиргоо хийнэ.
Компьютер тоглоомын хяналт тавихдаа
Parental Controls→User Controls цэсний Game-г сонгон хүүхдийн тоглодог тоглоомыг үнэлгээ, агуулга эсвэл компьютер дээрх тоглоомын нэрээр нь хязгаарлалт хийх боломжтой.
Програмын хяналт: Parental Controls→User Controls цэсний Which programs can child use? Гэсэн асуултын дор байрлах Child can only use the program allow дээр дарж хүүхдэдээ ашиглуулахгүй байхыг хүссэн програмыг сонгож "ок" товчлуурыг дарна.
Windows7 нь Vista үйлдлийн системтэй адил Web filter байхгүй учир Windows live family safety програмыг нэмэлтээр суурилуулна. Энэ нь цахим хуудас руу нэвтрүүлэхгүй мөн хүүхдийн нэвтрэн орсон цахим хуудасны талаарх мэдээллийг авах боломжтой.
Youtube restricted mode буюу зохисгүй бичлэгийг хүүхдэд үзүүлэхгүй байх тохиргоог хийх арга:
- Бүх төрлийн вэб хөтөч дээр:
- Youtube хаягаараа нэвтрэн орно.
- Доош гүйлгэж хуудасны доор байрлах Restricted Mode товч дээр дарна.
On буюу асаах, off буюу унтраах сонголтыг хийнэ. Нэг удаа Restricted Mode-ийг асаасан байхад тухайн хөтөч дээр хүүхэд үзэхэд тохиромжгүй контентууд хязгаарлагдах болно. Мөн зөвхөн таны хаягаар нэвтэрч Restricted Mode-ийг цуцлах боломжтой.
Android утастай хэрэглэгч
Та юуны өмнө бүх вэб хөтөч дээрээ дараах тохиргоог хийх хэрэгтэй. Multiple profile дэмждэг хөтөч дээр profile болгонд идэвхжүүлнэ.
Өөрийн хаягаар нэвтрэн орно.
Setting цэс рүү орно.
Setting→General-г сонгоно.
Safesearch filtering дарж strict-г сонгоно.
Iphone болон Ipad-тай хэрэглэгч
Өөрийн хаягаар нэвтрэн орно.
Setting дээр дарна.
Гарч ирэх цэснээс strict сонгоно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
597498
0 эможи

keyboard_arrow_up