Нээгдээд гурав хоносон автомат тоглоомын газрын үйл ажиллагааг зогсоолоо
Баянгол дүүргийн дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэс, Баянгол дүүргийн прокурорын газартай хамтран Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан "Үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хуулиар хориглосон мөрийтэй тоглоомын газар байгуулсан" зөрчлийг илрүүлэн, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу шалгалтын ажиллагааг хийж байна.
Тэгвэл өчигдөр тус дүүргийн 13 дугаар хороо гуравдугаар хороололын Everest pub club-т хууль бусаар үйл ажиллагаа явуулж байсан автомат мөрийтэй тоглоомын газрыг илрүүлж, үйл ажиллагааг нь зогсоох арга хэмжээ авлаа. Тус автомат тоглоомын газрын хувьд нээгдээд гурав хоносон бөгөөд ийнхүү шуурхай илрүүлэн үйл ажиллагааг нь таслан зогсоолоо.
Тус цагдаагийн хэлтсээс дүүргийн нутаг дэвсгэрт хууль бус үйл ажиллагаа явуулж буй автомат тоглоомын газрын үйл ажиллагааг таслан тогсоох тал дээр анхаарч цаашид ийм төрлийн шалгалтыг тогтмол хийх аж.









