ФОТО: Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн бүртгэлийг ажлын 5 өдөрт олгодог болжээ

2018 оны 11 сарын 23

Arslan.mn

“Улсын бүртгэлийн багц хууль-Бүртгэлийн цахим үйлчилгээ” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр боллоо.

Хэлэлцүүлгээр Улсын бүртгэлийн багц хууль, цахим үйлчилгээ, цахим мэдээллийн сангийн аюулгүй байдлын талаар танилцуулж, цаашид хэрхэн боловсронгуй болгох чиглэлээр төр, засгийн болон хувийн хэвшлийн байгууллагын төлөөллүүд санал солилцлоо.

УИХ-ын гишүүн, Улсын бүртгэлийн багц хуулийн Ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил"Өнөөдрийн байдлаар улсын бүртгэлийн байгууллага нь төрөөс иргэдэд үзүүлэх үйлчилгээний 70 орчим хувийг эзлэх үйлчилгээг үзүүлж байна. Төрийн үйлчилгээ иргэнд ойрхон байж, иргэддээ чанартай, хүртээмжтэй үйлчилгээг хүргэх зорилгоор бид мэдээллийн технологийн дэвшилтэт аргыг ашиглан системийг шинэчлэх, шинэ систем нэвтрүүлэх ажлыг үе шаттайгаар амжилттай хэрэгжүүлсээр байна.

Улсын бүртгэлийн байгууллагын үйлчилгээг цахимжуулах замаар иргэдэд түргэн шуурхай хүргэх алхмын хүрээнд "Цахим засаглал" хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. 

Улсын бүртгэлийн байгууллагаас иргэний улсын бүртгэлийн 38, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн 49, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 27 архивын 34, нийт 148 төрлийн үйлчилгээг үзүүлж байгаагаас 10 төрлийн үйлчилгээг арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн цахим хэлбэрт шилжүүлсэн байгаа. Эдгээр цахим үйлчилгээний төрлийг нэмэгдүүлэх ажил одоо ч үргэлжилж байна" гэв

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

ФОТО

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
597486
0 эможи

зочин
2018-11-25 11:14
Хүрэлсүх зоригтой ажиллах хэрэгтэй. Утасны үзүүрээс барьж авсан бол битгий тавь. Авилга, хөрөнгө завшигчдыг дээрээс нь намнах хэрэгтэй. Тэгэхгүй бол энэ эрүүлжихгүй. Яамны газрын дарга нар, тэндэх албан тушаалтнуудад их учир бий. тэд гар хөл нь болдог байх. Хятад гүрэн томуудыг нь намнаад одоо эрүүлж байгаа сураг байна шүү
keyboard_arrow_up