Бүлгийн зохион байгуулалтанд орсон 795 иргэн, 53 га талбайд хүнсний ногоо тариалж байна

2018 оны 8 сарын 01

Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар нь Хөдөлмөр эрхлэлтийн Үндэсний зөвлөлөөс батлагдсан “Ажлын байрыг дэмжих” хөтөлбөрийн хүрээнд бүлгийн зохион байгуулалттайгаар хүнсний ногоо тариалах арга хэмжээг хэрэгжүүлж ажиллаж байна. Хөтөлбөрийн зорилго нь хүнсний ногоо тариалах хүсэлтэй иргэд болон ажил олоход хүндрэлтэй, ажилгүй, хөдөлмөрийн байгууллагад бүртгэлтэй зэрэг иргэдийг хамруулан, ажлын байр бий болгох, сургалтанд хамруулах, орлого нэмэгдүүлэх юм. Арга хэмжээнд шалгарсан бүлэг болоод иргэдийг Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газраас тодорхой төлөвлөгөөний дагуу хүнсний ногоо тариалах арга барилд сурган, иргэдийг бүлгийн зохион байгуулалттайгаар ажиллуулж байна. Арга хэмжээний хүрээнд иргэдийн хураасан ургацыг хамрагдсан иргэдэд олгодог.

 

Энэ жилийн тухайд тус арга хэмжээнд 795 иргэнийг хамруулан, 53 га талбайд хүнсний ногоо тариалах, ургуулах ажлыг амжилттай хэрэгжүүлж байна. Мөн 42 хүлэмжинд өргөст хэмх, чинжүү, улаал лооль, буйцаа, жижиг салат навч, гэх мэт хүлэмжийн ногоо тариалсан бол сонгино, манжин, лууван, байцаа зэрэг нарийн ногоог ил талбайд тариалан ургуулж байна.  Түүнчлэн мэргэжлийн агрономич иргэдэд төмс, хүнсний ногоо тариалах, арчлах технологи, ургамал хамгааллын цогц арга хэмжээ, хог, өвчин, хортон бий болоход хэрхэн тэмцэх, хүнсний ногоогоо хадгалах, даршлах зэрэг аргыг зааж сурган, зөвлөгөө өгч ажиллаж байна. Иргэдийн хувьд амьдрал ахуйгаа дээшлүүлэн, ажилтай орлоготой болох боломжийг олгож буй төсөл хөтөлбөрт хамрагдсандаа баяртай байгаагаа хэлж байлаа. Ялангуяа 40-өөс дээш насныханд ажил олдохгүй, хөдөлмөр эрхлэх боломжоос хязгаарлагдаж байдаг тул энэ нь бидэнд маш том боломж бий болгосон гэдгийг тэд онцолж байсан юм.

Ж. Сүрэнжав Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газрын зөвлөх агрономич:

- Би газар тариалангийн салбарт 42 жил, Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газарт 2012 оноос хойш ажиллаж байна Арга хэмжээнд хамрагдсан иргэдэд хэрхэн ургац тариалах, яаж арчилж ургуулах вэ гэдэгт анхаарч, зааж сургаж байна. Иргэдийн хувьд сэтгэгдэл өндөртэй. Энэ жил хур бороо ихтэй зуншлага сайхан болж байгаа тул тариалсан төмс бүрэн соёолсон Удахгүй эхний ургац хураалтаа авна гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
597449
0 эможи

keyboard_arrow_up