Ганцхан хүн даавуун уутны хэрэглээтэй болсноор 22,000 гялгар уут байгаль бохирдуулахаас сэргийлнэ

2018 оны 11 сарын 22

-Жилд 500 тонноор хаягдаж буй гялгар уутны хэрэглээг “Тусчхан” зүгшрүүлнэ-

Arslan.mn

Хүн худалдаж авсан нэг ширхэг гялгар уутаа ердөө л 12 минут ашигладаг ч хүмүүсийн хэрэглээд хаясан нийт уутны гуравхан хувь нь дахин боловсруулагддагийг Дэлхийн байгаль орчин хүн амын талаарх бодит статистик мэдээллийн The World Counts тооцоолжээ. Тийм ч учраас дэлхий дээр нэг өдөр хаягдаж буй хогны 30%-ийг гялгар уут эзэлдэг байна. Үүнээс болж жилд амьтад 100, 100 мянгаараа үхэж, уутны хаягдалд бохирдсон уснаас хүүхдүүд ууж байгаа нь дэлхий нийтийн анхаарал татсан асуудал болон хурцадчихсан. 

Яг энэ асуудлыг өнгөрсөн зургаадугаар сарын эхээр Канадын Квебек мужийн Ла Малбайед болсон “Их-7”-ийн уулзалтаар Канад улсын санаачилгаар, байгаль орчин, хүрээлэн буй орчинд маш хортой нөлөөлж буй хуванцрын хэрэглээний талаар удирдагчид чуулж, баримт бичиг гаргажээ. Энэ хүрээнд Монгол Улсад суугаа Канад улсын Элчин сайд Дэвид Спрул манай улсын бохидоогүй цэвэр сайхан байгалийг хуванцрын бохирдлоос хамгаалах, монголчуудад гялгар уутны сөрөг нөлөөллийг таниулж, энэ талаарх мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор “Тусчхан” төслийг санаачилж буй талаараа өнөөдөр мэдээлсэн юм.   

Энэхүү төслийн хүрээнд “Тусчхан” брэндийг бий болгож, гялгар уутны хэрэглээг бууруулах, байгаль хамгаалах үчлсэд хувь нэмэр оруулах зорилготой. Төслийг Хог хаягдлын үндэсний холбоо, Монголын хатуу хаягдлыг дахин боловсруулах холбоо, “Хоггүй Монгол” болон  “Нарны хүүхдүүд мөрөөдөл” ТББ-тай хамтран зохион байгуулах юм байна. “Нарны хүүхдүүд мөрөөдөл” ТББ-ын оёдлын цехээр дамжуулан зорилтот бүлгийн эмэгтэйчүүдэд ажлын байр бий болгож, өрхийн орлогыг нь нэмэгдүүлэхийн зэрэгцээ тэдний оёсон “Тусчхан” уутыг иргэдийн хэрэглээнд аажмаар нэвтрүүлж, зөв хэрэглээг дадал болгохыг зорьж байна. Энэ талаар:

Arslan.mn

Канад улсын Элчин сайд Дэвид Спрул:

Бидний хамгийн эхний зорилго бол мэдлэг түгээх. Өнгөрсөн зун болсон “Их-7”-ийн уулзалтаар Канад улсын манлайллаар баталсан баримт бичгийг Герман, Их Британи, Франц, Итали зэрэг орнууд мөн идэвхтэй ажиллана гэж найдаж байна. 

Arslan.mn

Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооны гүйцэтгэх захирал Д.Батжаргал:

Улаанбаатар хотод гялгар уут дахин боловсруулах хоёр үйлдвэр ажиллаж байна. Энэ үйлдвэрүүд нийслэлээс гарч буй бүх хаягдлыг боловсруулж байгаа ч орон нутаг дахь уутыг боловсруулж чадахгүй байна. Яагаад гэвэл орон нутгаас гялгар уутны хаягдлыг цуглуулж авчрахад зардал өндөр байна. 1000 ширхэг уут 1 кг болдог. Их хэмжээгээр авчирсан нөхцөлд кг-ыг нь 150-250 төгрөгөөр авдаг. Ийм хэмжээний мөнгөөр орон нутгаас уутны хаягдлыг түүгээд ирэх хүн алга. Манай холбоо Дэлхийн хатуу хаягдлын холбооны гишүүн болсон. 

Arslan.mn

“Хоггүй Монгол” ТББ-ын тэргүүн М.Бүжинлхам:

Манай байгууллага “Гялгар уутгүй Монгол” хөдөлгөөнийг өрнүүлээд 2017 онд 10 гаруй сургуулийн хүүхдүүдэд сургалт явуулсан. Эндээс харахад хүүхдүүд “хог гэдгийг хогийн саванд л хийх ёстой” гэсэн ойлголттой байна. Аль болох хог хаяхгүйгээр, түүнийг хэрхэн дахин ашиглаж болох вэ гэдэг талаар юу ч мэддэгүй байсан тул ээж, аав нар одооноос гялгар уут байгаль орчинд ямар хор хохиролтой, хогийг зөв ашиглавал баялаг болдог гэдгийг ойлгуулах хэрэгтэй байна. 

Монгол Улсын хэмжээнд жилд хоёр сая тонн хог хаягдал гардгийг 1.4 сая нь нийслэлд хамааралтай. Харин үүний 500 тонн нь зөвхөн гялгар уут юм. Гялгар уут байгаль орчин, цаашлаад хүний эрүүл мэндэд ямар их хор уршигтайг ярьдаг ч иргэд өнөөг хүртэл ашигласаар байгаа нь тэдний ухамсарт нөлөөлөхгүй байгаагийн илрэл. Тэгвэл зарим баримтыг дурдъя: 

Arslan.mn

  • Гялгар уут байгаль дээр задралгүй 100-400 жил болохдоо байгаль орчноор дамжуулан хүний эрүүл мэндэд хор учруулсаар байдаг
  • Хамгийн их хорт хий ялгаруулж, хөрс, ус, агаарыг бохирдуулдаг
  • Нийт үйлдвэрлэсэн торны 97 хувь нь байгальд хаа нэгтээ хаягддаг.
  • Ганцхан хүн гялгар уутны хэрэглээгээ даавуун уутаар сольсноор 22,000 гялгар уут байгаль орчныг бохирдуулахаас сэргийлдэг. 
  • Гялгар уутыг бүр мөсөн устахыг хүлээе гэвэл 1000 жил шаардлагатай.
Эх сурвалж: Гэрэл зургийг mpa.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
13
haha an post
4
wow an post
4
yay an post
2
sad an post
1
ouch an post
confuse an post
1
angry an post
2
597447
100 эможи

Зочин
2019-03-13 22:02
Гялгар ууттай савлагаатай бүтээгдэхүүнээ яах вэ иргэд ч даавуун тор хэрэглэдэг юм байж үйлдвэрлэж байгаа үйлдвэрээ энэ байдлаас гаргаж байж хэрэгжүүлмээр юмаа за тэгээд энэ байдлаараа монголын хууль 3 хоног доо хууль баталж хэрэгжүүлэх ч гэж дээ
uher
2019-01-24 13:53
Shaaaadag alan tatash ve
зочин
2019-01-23 21:34
Авахгуй ээ наад уутыг чинь. Хог хаях системээ оорчил. Бусад орон шиг ангилаад хийчих хогын савтай бол. Худлаа торны бизнес хийж монго олох сониролтой булэг хумуус гэнэт гарч ирж монго хийгээд алга болдог биз дээ. Энэ торноос нь нэг ширхэгийг ч битгий ав. Оорсдоо тороо хийгээд барь. Эсвэл цаасан хайрцаганд хий. Естой гай л бна шуу. Наадуул чинь тороо зарж дуусаад нилээд их монго олоод дахиад гялгар уутаа зарна юу ч оорчлогдохгуй хэсэг булэг хумуусийн бизнес.
Zochin
2019-01-23 17:15
Urd ni eej egch nar maani daavuun toroo tsunhoeedl yvdagsan Zuvuu zuv
Salsa
2019-01-23 15:44
Hudlaaa utaagaaa arilgaj chadahgui bj hutsaad zugeer gylgar uutgui bol butehgui eee hodoo hogoo yund booj hayhuu yund booj abchirhuu daabuun 4500 togrogniii uutandaan uu hehehe
Sisi
2019-01-23 11:30
Mahs ih demjij bgaa.Tegehdee bas hurdan hevshij arai chadahgui l bn.Hogoo hurtel angilan haydag bolgoh heregtei.Say avtobusnii kart garahad bas l buun um bolj bsan bizdee.odoo shn uhamsartai yavtsgaaj l bn. nen turuun tsetserleg baga angi surguulias bas buh eejuud ehleh heregtei gej boddog
Zochin
2019-01-23 09:24
harin garch bgaa gyalgar uutiig angilj boldoggui yumuu. Bas eruul ahuin shaardlaga hangasaniig ni zohistoi baga gemjeegeer heregleed
ch
2019-01-22 22:41
gylgar uut bhgui bol huns chin eruul ahuin shaardlaga hangahgui gdguig sain bodooroi. uchnuun myngan uvchtei zovlontoi humuus bhd hamag yumaa tsaas daavuund boohoor eruul ahuin shaardlaga hangah uu
Зочин
2019-01-07 08:18
Хогоо савтай нь барьж гарч хогийн машинд өгөөд эсвэл хогийн саванд хийгээд л болоо ш дээ бид цаасан уут давуун тор хэрэглэж ирсэн хүмүүс шүү махаа цаасанд боолгоод дэлгүүрээс авдаг бсан болдог л бсан даа хийгээд хэрэглээд үз болно хэвшинэ цаасан ууттай гурил аваад уутыг нь ашиглацгаа
tsambaa
2018-11-30 20:46
zaawal ygaad gylgar uut heregleh ystoi gj tssasan uut bolon daawuun uutig heregleh ni baigali orchin, humuuus bidni eruul mended ch tustai. odohondoo bidnii nudend haragdahgui bgaach gsen hezee negen odor bidni ger oron hurtel niiileg hogooor duureh bolno. bid nar zaawal delguurees hudaldaj awdaguui une ni ih bga bol material awaad oorin hussen uutaa hh bolomjtoi
Guest
2018-11-30 08:40
Өмнөн коммeнт бичсэн зарим хүмүүс мэдээлэл их муутай байгаа нь харагдаж байна. Зайрмагаа даавуун уутанд яаж хийх юм гэнэ үү? 1. Даавуунаас гадна торон, утсан гх мэт янз бзрийн байгальд ээлтэй матeриалан уут байх боломжтой. Хүнсний ногоо, жимс, самар гээд дэлгүүрт ууталж өгдөг зүйлсийг хийнэ. Гэвч одоохондоо тийм зүйлс хараахан нэвтрээгүй байх шиг байна. 2. Даавуун уут гадуур хаа сайгүй зарагдаад аль хэдийнээ эхэлчихсэн. 3. Дэлгүүрт хүнс, ногоо, гээд гялгар уутанд хийж өгдөг бүх зүйлсийг хэлж байгаад ганц хоёрхон зүйл байвал гараараа бариад, цүнхэндээ хийчихсэн ч болно. Их хэмжээний биш юмаа гэхэд цөөхөн ширхэг юм авахдаа уутнуудаас татгалзаж, хог хаягдлаа багасгах нь таны бодож байгаагаас хамаагүй их үр нөлөөтэй шүү! 4. Уут нян бактeри цуглуулдаг гэх юм. Мэдээж даавуу юм чинь угаалгүй яахав дээ! Угаалгын машинд хааяа даа шидчихэд танаас юу ч унахгүй, харин байгаль дэлхий маань ганцхан таны амьдралынхаа туршид хаях байсан хэдэн зуун мянган гялгар уут үгүй болно гэдэг гайхалтай шүү дээ. 5. Гялгар уутнуудаа аль болох дахин ашиглах хэрэгтэй. Угааж зайлаад ч хамаагүй уутны хэрэглээгээ багасгаарай. Жижиг гялгар торнууд их хаягдал болдог. Хаяж байхдаа тэр уут манай сайхан нутаг дэвсгэр дээр хаягдал болоод хөрс хордуулаад, хэдэн зуун жил байсаар л байна гээд бодоод үзээрэй!
Зочин
2018-11-27 12:52
хог ангилан хаях сав байхгүй бол хогоо тэврээд аваачиж асгалтай нь биш бас л уутанд боогоод хаяж байгаа юм тэрнээс уутнаас бол 100 хувь татгалзахад болохгүй юм алга. гадаадад зарим нэг уут шилэн сав байхгүй өөрсдөө сав суулгаа авчраад аваад явдаг дэлгүүр ихээр бии болж байгаа юм байна лээ
ariunbold
2018-11-25 09:52
buuz bansh zairmag talx nariin boov gd edgeer xunsnii zuiluudee yund savlax gej bgan. bas l gyalgar uut bizdee. esvel zovxon gyalgar tor yariad bgamu. xogoo zov xayaxiig urialaad xogii savaa axiuxan tavij ogvol zgr yum bn.
Уянга
2018-11-25 09:49
Эвдэрсэн шүхэрний даавуугаар нь уут оёод хэрэглэж бгаа. Гэрээс гарахдаа л цүнхэндээ хийчихдэг. Гэнэтийн болон төлөвлөгөөт худалдан авалтад уутанд мөнгө үрдэггүй блаа. Дээрээс нь байгалиа хамгаалдаг бсан юм бна.
orgil
2018-11-25 09:42
zgr l xog xaygdalaa zov xayad surchixval teriigee daxin bolovsruulaad ashiglaad bn shuudee. zaaval gazart, baigald xayaad 100 jil xuleej yax gd bganbee. jisheelbel 8-10 kg daax chadvartai gyalgar uutiig 100-150 togrogoor avdag bol. daavuun uut. tsaasan uut 1000-1500 togrog bolno. 10shirxeg zairmag avaad iim unetei uutand xgd yvax u. zgr l xog xaygdlaa zov xayj suray.
Oyun
2018-11-24 20:49
Gyalgar ututnaas delhii niiteer tatgalzaj bna, bid ch negdeh ni zuitei, uutaa uuruu oeod tsunhendee hiij yavj baya huuhnuudee.
Enkhtsetseg enkhee gaavuun uut zarj bna
2018-11-24 19:28
Eko hereglee
Сайхнаа
2018-11-24 15:25
Би солонгост амьдардаг байнга даавуун тортой явдаг.Энд бол дэлгүүрүүд нь хогийн уут болгон дахин ашигладаг гялгар тороо 480воноор санал болгодог.Жишээ нь Емарт.Шаардлагатай үедээ л авдаг.Нэрийн барааны дэлгүүрүүд нь 100воноор зардаг.Энийг нь авдаггүй даавуун тороо ашигладаг.Учир нь энэ нь эргээд л хог болдог...Энэ тороо 1000воноор авч бсан 3жил хэрэглэж бна.Тэгхээр торыг маш сайн чанартай цүнхэнд авч явхад авсаархан хөөрхөн хийх хэрэгтэй.
Г8080
2018-11-24 09:35
Гялгар уутыг дэмжээгүй.гэхдээ даавуун уутанд бас сөрөг тал их.жишээ нь:нян бактер үржих магадлал өндөр
Зочин
2018-11-24 08:14
Даавуун уутаа зөв хэлбэртэй бөх оосортой хийх хэрэгтэй байна. Нэг уут авахаар нарийхан гонжийсон юманд юм хийх гэхээр багтахгүй, орохгүй, тэгээд оосор нь дороо тасраад дахин2 бөхлөж гараар оёх гэх мэт ажиллагаатай байдаг. Уутны материал нь олон угаах боломжтой, чанартай байх гэх мэт юм байна аа байна. Нэг сэрийсэн муу даавуугаар хийсэн нь 5-6 мянга гэдэг байх шүү
Zochin
2018-11-23 23:17
Daawuun uutaa bolomjiin unetei zarwal humuus awna
Зочин
2018-11-23 22:42
энэ даавуун уутаа дэлгүүрээр зараач ээ хүмүүс ихээр авна шүү дээ
Anar
2018-11-23 20:44
Odoo yed gylgar uur hudaldaj awna gej barag bhgui shuu. Delguur uilchilgeenii gazers buh uilchilgeendee gylgar uutand sawlike ugj bn. Ternees garaged daawuun uutand hiichih.
keyboard_arrow_up