“БАЙГАЛЬ ОРЧИНД ЭЭЛТЭЙ ТОГТВОРТОЙ ТЭЭВЭР” ОЛОН УЛСЫН ЧУУЛГА, УУЛЗАЛТЫН УРЬДЧИЛСАН ХУРАЛДААНУУД ЭХЭЛЛЭЭ

2018 оны 10 сарын 02

НҮБ-ын Бүсийн хөгжлийн төв Ази, Номхон далайн бүсийн орнуудын Засгийн газар хоорондын “Байгаль орчинд ээлтэй тогтвортой тээвэр” олон улсын чуулга уулзалтын урьдчилсан хуралдаан өнөөдөр эхэллээ. Чуулганд 24 гаруй орны төлөөлөл оролцож байгаа бөгөөд 10 гаруй орны Зам тээвэр, Байгаль орчин, Эрүүл мэндийн сайд , хотын дарга нараас гадна өндөр дээд хэмжээний төлөөлөгчид оролцож байна. 
Өнөөдрийн хуралдаанаар “Хөдөө, хотыг холбох нь, Ядуурлыг бууруулах ба Тогтвортой хөгжлийн зорилтууд”, сэдвээр хэлэлцүүлэг хийж, санал солилцож байна.

Энэ удаагийн форумыг Барилга, хот байгуулалтын яам, Зам тээврийн хөгжлийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, НҮБ-ын Бүсийн хөгжлийн төвтэй хамтран зохион байгуулж байна. Энэ удаагийн олон улсын форумд азийн бүсийн 24 орны 142 төлөөлөгч оролцож байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
597421
0 эможи

keyboard_arrow_up