ҮЕ ҮЕИЙН АХМАД АЖИЛТНУУДАА ӨНӨӨДӨР ХҮЛЭЭН АВЧ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2018 оны 10 сарын 01

Үе үеийн ахмад ажилтнуудаа өнөөдөр хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ

Улсынхаа болон Нийслэлийн хотынхоо хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцож явсан үе үеийн ахмад ажилтнуудаа өнөөдөр хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга У.Отгонбаяр болон бусад удирдлагууд, алба хаагчид энэхүү хүндэтгэлийн арга хэмжээнд оролцсон юм. Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан: “Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн үе үеийн ахмад буурлууддаа ахмадуудын баярын мэнд хүргэж, талархал илэрхийлье. Ардын хувьсгал эхэлснээр манай Улс орны хөгжил цэцэглэлтийн үндсэн суурь тавигдаж, тэр үеэс өнөөдрийн Улс орны өнгө төрх болсон өндөр сайхан барилгууд сүндэрлэж эхэлсэн. Улс орны өнгө төрх, хөгжил цэцэглэлтийг баригдсан барилга байгууламжаар шинждэг билээ. Энэхүү хөгжил цэцэглэлтийг та бүхэнгүйгээр төсөөлөх аргагүй. Та бүхний алдар гавъяа хэзээ ч мартагдахааргүй үнэ цэнэтэй хэвээр байх болно. Бүх ахмадууддаа эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсье. Сайхан баярлаарай” гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
597412
0 эможи

keyboard_arrow_up