Антибиотикийг буруу хэрэглэх нь биднийг бүгдийг нь эрсдэлд оруулж байна
2018 оны 11 сарын 21
“Антибиотикийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх” дэлхийн долоо хоногийг тохиолдуулан УХТЭ-ээс иргэдэд антибиотикийн зохисгүй хэрэглээний улмаас үүсч буй хор уршгийг мэдээллэж, тэдний мэдлэг хандлагыг дээшлүүлэх зорилгоор “Дахин сайн бод. Эмчээс зөвлөгөө ав”, “Антибиотикийг буруу хэрэглэх нь биднийг бүгдийг нь эрсдэлд оруулж байна” сэдэвт нээлттэй хаалганы өдөрлөгийг Улсын Их Дэлгүүрийн 2 давхарт байгууллаа
Өдөрлөгийн үеэр тус эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нар болон резидент эмч нар үзлэг хийн, зөвлөгөө өгсөн бөгөөд сувилагч нар иргэдийн биеийн жин, сахарын хэмжээг тодорхойлох болон эмнэлзүйн эм зүйч нар эмийн зохистой хэрэглээний талаар зөвлөгөө өглөө.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









597383
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс