ФОТО: 120 байгууллагын 1500 нэр төрлийн шилдэг инновацийн бүтээгдэхүүнийг танилцуулж байна
Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 172 тоот тогтоолын дагуу шинжлэх ухааны салбарын “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг жил бүрийн арваннэгдүгээр сард тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ жил “Шинжлэх ухаан мэдлэгийн үйлдвэрлэл” уриатай зохион байгуулж буй Шинжлэх ухааны салбарын ажилтны өдөрт зориулсан албан ёсны үйл ажиллагаа "Шинжлэх ухаан, тeхнологи, инноваци 2018" үзэсгэлэнгээр эхэллээ.
Энэхүү үзэсгэлэн нь эрдэмтэн, судлаачид шинжлэх ухааны салбарын дэвшил, шинэ нээлт, ололт, үр дүн, амжилтаа нэгтгэн дүгнэж, харилцан мэдээлэл солилцож, бүтэн жилийн мэдлэг, оюуны хөдөлмөрөө ард олондоо тайлагнахаас гадна шинэ технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд төр-хувийн хэвшлийн түншлэл тогтоох, инновацийн бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах, худалдан авалтаар дэмжих зорилготой юм.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|









