Зургаан хүүхэдтэйгээ зутруухан амьдарч буй ээж шоучдын гарт байна

2018 оны 11 сарын 20

Гунигтай байна. Уншигчдадаа ийм таагүй мэдээ дуулгаж, санаанд багтамгүй заль мэх дэлгэхээр, хаана, юунаас эхлэх учраа олж ядан суугаадаа харамсаж байна. Манай сонин 2018 оны аравдугаар сарын 30-ны өдрийн №214 (3,168) дугаартаа “Зургаан хүүхэдтэйгээ зутруухан амьдарч буй ээж" сурвалжилга, нийтлэл уншигчдадаа хүргэж байсан билээ. Манай нийтлэлийн дараа зургаан хүүхэдтэй, 35-тай ээжид туслах гэсэн халуун сэтгэлт хүмүүсийн цуваа тасрахгүй үргэлжилсэн.

Arslan.mn

“ТВ-8” телевиз олон нийтэд мэдээлэх үүргийнхээ дагуу ажиллаж байсан бол цахим орчинд Ш.Нарангэрэл бүсгүйг дэмжигчдийн групп хүртэл нээгдэж олон зуун хүн мөнгөн тусламж үзүүлж сэтгэл санааны дэм өгч байлаа. Аян 2018 оны аравдугаар сарын 29-ны өдрөөс арваннэгдүгээр сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжилсэн байдаг. 

Аян үргэлжилсэн 16 хоногийн хугацаанд Ш.Нарангэрэл бүсгүйд туслах хүсэлтээ илэрхийлсэн, түүн рүү утсаар ярьж сэтгэлийн дэм хайрласан иргэдийн тоо тоолшгүй олон. Мэдээж ямар ч зүйл сайн, муу хоёр талтай ч саар гэхээсээ сайн нь олон байсан энэ үйлсэд Удирдлагын академийн хамт олноос эхлээд Онцгой байдлын алба хаагчид хүртэл тусалсан.

Төрийн болон ТББ-ууд чадлаараа оролцож одонтой ээжийг олны хүч дэмээр орон гэртэй болгохоор шамдацгаасан. Өдөр бүр сайн мэдээ дуулдаж тэр хэрээр тус, дэм хайрласан иргэд жаргалтай, сэтгэл дүүрэн байв. Гэтэл энэ хугацаанд хандивын аяны мөнгөн дүнгийн захиран зарцуулалт, Ширчин Нарангэрэл, хамтран эзэмшигч Оюунсүрэн Бодьханд гэсэн ХААН банк дахь 5062260982 тоот дансны орлогын мэдүүлэг олон нийтэд төдийлөн ил байсангүй ээ. 

Зургаан хүүхэдтэй ээж Баруун салааны шинэ эцэст буюу Сонгинохайрхан дүүргийн XXIV хорооны нутагт хашаа байшинтай болсон гэх гэгээн сайхан, тойм мэдээлэлтэй л байлаа. Гэтэл аяны үйл явц бидний нүдэнд харагдаж чихэнд сонсогдож байсан шиг байсангүйг энд сийрүүлье.

ДАНСАНД 23 САЯ 994 МЯНГАН ТӨГРӨГ ЦУГЛАЖЭЭ

Ш.Нарангэрэл болон түүний бага насны зургаан хүүхдэд зориулж иргэдийн хандиваа цуглуулсан дээр дурдсан дансанд нийлүүлсэн мөнгөн дүнгийн хэмжээ 23 сая төгрөг байна. Гэтэл үүнээс аяны зохицуулагч буюу мөнгийг нь захиран зарцуулсан Бямбаа гэх эмэгтэйн авч өгсөн хашаагүй байшин нь 11 сая төгрөгийн үнэтэй гэнэ. 

Хамгийн гол нь Бямбаа гээд байгаа бүсгүйг Ш.Нарангэрэл тодорхой сайн танихгүй байгаа юм. Өөрийгөө Бямбаа хэмээн танилцуулж хандивын аяны мөнгийг хүссэнээрээ зарцуулж байсан гэх бүсгүйн цахим хаягийг бид мэдсэн ч мэргэжлийн ёс зүй гэж бий учраас энэ удаад нууцалъя. Харин түүний ааш араншин, зургаан хүүхэдтэй ээжид хэрхэн хандсаныг дэлгэх нь нууцгүй сэдэв мөн хэмээн сэтгэж байгаа тул Бямбаа гэх бүсгүйн даварсан үйлдлийг тоочъё.

БЯМБАА ИЙМ АРГААР Ш.НАРАНГЭРЭЛ ЭМЭГТЭЙГ “БАРЬЖ” АВЖЭЭ

А.Гантунгалаг гэх сайхан сэтгэлтэй эмэгтэйг бид манай өмнөх нийтлэлээс мэддэг болсон. Тодруулбал, энэ бүсгүй таксинд явж байхдаа Ш.Нарангэрэлийг бага насны гурван хүүхэдтэйгээ цасан шуурга дунд яахаа мэдэхгүй зогсож байхад нь гэрт нь хүргэж өгч олон нийтийн сүлжээнд мэдээллийг нь байршуулж бидэнд энэ тухай дуулгаж байсан буянтан. А.Гантунгалаг улмаар тусламжийн аяныг өргөжүүлж Ш.Нарангэрэлд туслах аяны групп нээснээр Бямбаа болон бусад 10-аад хүнтэй зөвшилцөн гар, сэтгэл нийлж бүсгүйд ая тухтай амьдрах орчинг бий болгохыг зорьжээ. Мэдээж мөнгөний ажил явагдаж байгаа учраас бүх мэдээлэл олон нийтэд ил, тодорхой байх ёстой гэдэг зарчим барина гэдгээ ч хэлжээ. 

А.Гантунгалаг өөрөө бага насны гурван ч хүүхэдтэй, ийм олон нийтийг хамарсан ажил хийж байсан туршлагагүй учир бусдын өмнө хийсэн ажлаа танилцуулчихдаг, олон нийттэй харилцаад, энэ ажлыг нэр төртэй гүйцэтгэх чадвартай нэг нь оройлж ажиллаасай хэмээн хүссэн аж. Яг ийм байдал нь Бямбаа гэх залуухан бүсгүйд өгөөш болжээ. Өгөөш гэсний учир нь тэрбээр аяны мөнгөтэй холбоотой бүх мэдээллийг нууц байлгахыг хүсэж, мөнгөний зарцуулалтыг хяналтдаа авсан байна.

Улмаар бидний гол баатар Ш.Нарангэрэлд ч дансаа шалгах, хаанаас, хэдэн төгрөгийг үр хүүхдэд нь зориулж хэн өгч байгааг харах эрх байсангүй. Тэр талаар асуувал нүүр, нүдгүй загнаж, Ш.Нарангэрэлийн хэлсэн, ярьсан бүхнийг утсаараа бичдэг болсон байна. 

Хорь ч хүрэхгүй хоногийн энэ хугацаанд Бямбаа гэх эмэгтэй оодорч хэрвээ “11 сая төгрөгөөр авч өгсөн энэ байшинд амьдрахгүй гэвэл чамайг хөөж гаргаад өөр ядарсан нэгэнд нь энэ байшинг өгчихөж чадна шүү. Тэгээд олон нийтэд чамайг арчаагүй хүүхэн. Ажилгүй хүүхэн. Гэрээс нь хүүхдийн нэг өрөөсөн 100 гутал гарсан. Мөн эрэгтэй хүний 40 ширхэг дотуур хувцас гарч ирсэн гэж хэлнэ. Тэгээд энэ аяныг чинь зогсооно” хэмээн дарамталжээ.

БЯМБАА ГЭХ БҮСГҮЙ ӨВӨРМОНГОЛ ХҮН ДАГУУЛЖ ИРЖЭЭ

Нэг ийм сэжигтэй ч гэмээр, сэтгэлд ер таатай санагдахгүй байгаа ганцхан зүйл болжээ, Ш.Нарангэрэлийнд. Аян, тусламж гээд ойрын өдрүүдэд хүн хөл тасрахгүй таатай сайхан байгаа ч нэг л тийм айдас төрүүлж сэрэмж, болгоомж хэрэгтэйг сануулсан үйл явдал болсон нь өнөөх Бямбаа гэх бүсгүй Ш.Нарангэрэлд ч хэлэхгүйгээр нэгэн хүн дагуулж шинэ гэрт нь буюу байшинд нь иржээ. 

Бямбаа “Энэ бол өвөрмонгол хүн. Би байнга урагшаа ажил, хэргийн шугамаар явдаг болохоор энэ хүнтэй хамтарч ажилладаг юм. Танд тусалъя гэсэн юм" гэжээ. Монгол хүний ёсоор цай аягалж, идээ тавьсан ч ам хүртээгүйгээр барахгүй ямар ч үг хэлэхгүй 30 гаруй минут сууж байснаа гараад явцгаажээ.

“Тусалъя хэмээн орж ирчихээд юу ч хэлээгүй, байшинг нь тойруулж харж байгаад гараад явчихсан энэ хүн ямар учраас манайд ирснийг гайхаж байна. Магадгүй, миний хүүхдүүдийг нүдлэх, хулгайлах ч зорилготой байхыг үгүйсгэхгүй. Ер нь намайг харж хандах хамаатан садан, ах, дүү гээд байх хүн байхгүй учраас энэ талын эрсдлүүдээс айж байна. Ер нь энэ Бямбаа гээд байгаа эмэгтэйд би их олон талаараа “олз” болчих шиг санагдаж байна. Намайг байнга утсаар уурлаж, сүрдүүлдэг болсон.

Анхнаасаа А.Гантунгалаг эгч бүхнийг өөрийн биеэр зохион байгуулаад явсан бол ийм байдалд хүрэхгүй. Гэтэл өнгөтэй зүстэй, гадаад дотоод явж, олон хүнтэй харилцаж байсан хүн гэдэг утгаар нь Бямбаа гэх эмэгтэйг сонгосон нь алдаа боллоо. Надад зориулж мөнгөө өгсөн олон хүнд ийм таагүй мэдээлэл дуулгаж байгаадаа харамсаж байна. Намайг гэсэн хүмүүсийн итгэл хугарах ч үнэнийг зах зухаас нь хэлэхэд л ийм байна” гэлээ.

Юутай ч хууль хяналтын байгууллагынхан Ш.Нарангэрэл бүсгүйн нэр дээр цугласан хандивын мөнгөтэй холбоотой асуудлыг тодруулах бүрэн боломжтой байгааг дурдъя. Зутруухан амьдралтай нэг-нийг ашиглаж хувьдаа мөнгө завшдаг, зарцуулалтыг зүй бусаар захирдаг тохиолдол өмнө нь ч гарсан билээ. Зургаан хүүхэдтэй ээжийн санааг зовоосон хамгийн гол асуудал нь Бямбаа гэгч эмэгтэй ямар зорилгоор Өвөрмонгол эрийг тэдний гэрт аваачив гэдэг асуудал байна. Тэрбээр “Би удахгүй бас нэг өвөрмонгол хүн авчирна шүү” гэж хэлээд явжээ.Ш.Нарангэрэл бүсгүйг элэг барих эрх энэ мэт цахим хаяг нь тун ч тодорхой Бямбаа гэх эмэгтэйд бий юү. Үүнийг хэрэгсэх, авч хэлэлцэх, анхаарах хууль, хяналт, цагдаа сэргийлэх, хүүхэд хамгаалах эрх, үүрэгтэй байгууллагууд үүнд хяналтаа тавиасай.

ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБА ХААГЧДЫН ТУСЛАМЖИЙГ Ш.НАРАНГЭРЭЛИЙН ХӨРШ ХҮРТЭЖ БАЙНА

Нийслэлийн Онцгой байдлын алба хаагчид саяхан сайн үйлсийн аянд нэгдэж зургаан хүүхэдтэй ээжид хоёр портер нүүрс, хүүхэд тус бүрд 50 мянган төгрөгийн хадга-ламжийн дэвтэр нээж эд материалын тусламж үзүүлсэн. Манай сонин ч талархан “Онцгойнхонд баярлалаа” хэмээн талархал дэвшүүлсэн. Гэтэл Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүйн өөрийн биеэр хүргэсэн тусламж эзэндээ хүрээгүй гэнэ.

Arslan.mn

Учир нь Ш.Нарангэрэлийг гэртээ баярлаж онцгойнхонтой зураг татуулан, ТВ-8 телевизэд ярилцлага өгч байх зуурт өнөөх Бямбаа гэгч хоёр портер нүүрсийг хөршийнх нь үүдэнд буулгуулсан байжээ. Хамаг баяр хөөр дууссаны дараа амьсгаа авч нүүрсний хэмжээг харахаар гартал тусламжийн нүүрс Ш.Нарангэрэлийн гэрийн үүдэнд биш хөршийнх нь гадаа буучихжээ. Нүүрсийг яагаад энд буулгасан болохыг лавлатал “Танайх энэ айлтай хамт түлнэ. Тийм болохоор эндээс зөөж галла” гэсэн лүндэнг Бямбаа буулгасан байна. Энэ ариун явдал мөн үү.

Мөн дугтуйтай бэлэн мөнгөний тусламж үзүүлсэн хэд хэдэн байгууллага байгаа гэнэ. Гэвч харамсалтай нь, өнөөх л Бямбаа гэх эмэгтэй хүмүүс явсны дараа бүгдийг нь хурааж аваад “Дараа нь чамд өгөх болохоор хурааж авлаа” гээд нэг ч төгрөгийг бэлэн гар дээр нь тавиагүйгэдгийг гайхан ярив. Энэ бол өнөөх залилан, луйвар гээч нь мөн үү, хуулийнхаан. Энэ бол зургаан хүүхэдтэй ээжийн болгоомжлон байж ярьсан зовлонгийн хагас нь.

Бидний нүдэнд харагдаж байгаа сайн, сайхан мэдээлэл бол хөөс төдий зүйл байгаад зогсохгүй хандив, тусламж жинхэнэ эздэдээ хүрч чадахгүй, хэн нэгэн луйварчныг санхүүжүүлэх боломж болж байгааг харуулсан бодит жишээ боллоо. Бид зургаан хүүхэдтэйгээ зутруухан амьдарч буй ээжийн цахим орчноос үсэрч гарч ирээд хандивын мөнгийг өөрийн дур зоргоор захирч буй Бямбаагийн асуудлыг дахин хөндөх болно. Ашиг хонжоо хайсан энэ мэт уваагүй нэгнээс болж сайн үйлс саарах ёсгүй.

Үргэлжлэл бий...

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин, М.Мөнхтунгалаг
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
1
yay an post
3
sad an post
43
ouch an post
6
confuse an post
6
angry an post
114
597312
183 эможи

Зочин
2018-11-21 00:53
Шоронд хий
зочин
2018-11-21 00:53
хавтгайрсан тусламж хандив бол яавч сайн зүйл дагуулахгүй бэлэнчилэх сэтгэлгээ улам даамжирч бүр бүлэг маш нарийн зохион байгуулалттай хэрэг болно Нарангэрэл Тэр Бямбаа гээд байгаа хоёр хүнийг 2ланг нь сайн шалгаад үзэх хэрэгтэй юу ч болж магад
Зочин
2018-11-21 00:33
het tuilshirsan tuslamjiin ayaniig boloh heregtei. horoo duuregiin niigmiin ajiltandaa handah heregtei
archaagui awgai
2018-11-20 21:57
ene hunii umnuus huuhed gargatsan yum shig buzar nowshnuud dald oroosoi
Зочин
2018-11-20 19:46
Зүгээр нийтэд ил тавиачээ. Дахиад хаана хэнийг хуурч залилаж яваа ч юм
Зочин
2018-11-20 19:41
олон түмэн тэр бямбаад мөнгө өгөөгүй болохоор тэр хүүхэн дураараа авах эрхгүй .энэ бол хулгай луйврийн хэрэг үүсгэх хэрэгтэй харьяа цагдаад гомдлоо гаргаач
иргэн
2018-11-20 19:16
Харин энэ үнэн худал нь мэдэгдэхгүй хандив нэхсэн зүйлийг журманд оруулмаар байгаа юмаа...Аль нь үнэн аль н худал болохыг мэдэх аргагүй. Хүмүүсийн сайхан сэтгэлээр тоглодог хүн олон болсон байна шүү дээ!
Zochi
2018-11-20 18:35
Онцгой байдлын газрынхан чинь төрийн том байгууллага. Тэдний хандиваар өгсөн хандивын юмыг дундуур нь орж залилан байгаа нөхдийг өөрсдийн санаачилгаар цагдаад гомдол гаргаж шалгуулах хэрэгтэй. Ядаж төрийн байгууллага дугаар юм бол илүү хүчтэй шдээ
Эргэлзэгч
2018-11-20 18:06
Ийм олон дараалсан луйвар яваад байхад энэ Нарангэрэл нь өөрөө цагдаа болон бусад хүмүүст хэлж чаддаггүй юм байхдаа. Арай л доожоогүй юу.
шаардагч
2018-11-20 18:03
Юун ёс зүй яриад ийм үйлдэл хийсэн хүний дүр зургийг олон нийтэд тавихгүй байгаан бэ. Харин ч ил болгож дараагийн залилангаас сэрэмжлүүлэх хэрэгтэй шд. Наад энэрэнгүй зангаа өөр юманд гаргаачээ.
zochin
2018-11-20 16:49
naad Byambaaga bariad avbal nileed heden hergiin uzuurees bariad avah um bishuu,ter hujaa nariig sudlah heregtei dee ,tsagdaagiinhan minee,shuurhai ajillaj ene Narangereliig hamgaalaltand avah heregtei um bishuu
Byambaa huuhen buzartmaa
2018-11-20 15:44
ene byambaa geed bga baliar novshiig il bolgoochee ner ustai niited zarlaldaa ygd inged doromjluulj daramtluulaad bgan be nadad haygiig ni helchih Nuguu byambaag samraad ugiilduu ygd iim hultsungui amidraad bgn be
Зочин
2018-11-20 15:02
НАРАНГЭРЭЛ БҮСГҮЙН ГЭРИЙН ХАЯГИЙИГ ЦАХИМААР ЗАРЛААД БАЙХАА БОЛИОЧЭЭ
Zochin
2018-11-20 15:01
Yamar davartsan huuhen be buh dansnii huulga garguulj baishing ni butsaaj ugch mungiig ni butsaaj av iim muuhai bj boldiimuu estoi shulam bna uiliin uree edlenee muu novsh
зочин
2018-11-20 14:52
онцгой байдлыхан хуулийн байгууллагад хандах хэрэгтэй
зочин
2018-11-20 14:51
эм шулам садар шивэгчин арчаагүй хулгайч гэж энэ бузрыг хэлнэ дээ
уншигч
2018-11-20 14:48
өнөөдөр ийм ад чөтгөр шуламшууд олон болоод байгаад үнэхээр эмзэглэх боллоо. монголчууд хүний арьс нөмөрсөн амьтныг юу гэдэг билээ. дааж давахгүй хар муухай нүгэл хийчихээд хэнэг ч үгүй явж байгаа хүмүүс ээж аавтай ах дүүтэй үр хүүхэдтэй байдаг л байх даа эсвэл тамаас ирсэн юм уу үнэхээр ой гутмаар ийм балиар юмнууд тэнгэрт тэрсэлсэн хэрэгхийж байгаа гэдгээ мэддэггүй нь харамсалтхй эсвэл чөтгөртэй гэрээ хйигээд хэсэг галзуурч байгаад нэгмөсөн дуусья гэж боддог байх хүний адаг шаарнууд долоон уулын цаагуур дов сондуулын доогуур орог бузар новшнууд
Зочин
2018-11-20 14:48
Bymbaa geed bgaa hvvhniig il bolgoh heregtei yug ni nuudiin
Зочин
2018-11-20 14:46
Yamar muuhai hvvhen be Byabaa geh baliar ymiig olood idej uusan mungiin ezend ni butsaaj uguuleh ymsan
Deedes
2018-11-20 14:36
Bas neg suvderdene garaad irsen bx shiv.xen negend tuslaxdaa damjuulaxgui garaas gart ni ugch baigaachee zalitai xuuxnuudiin olz bolood tuslax gesen xumuusiin urmiig xugalaad bx yum
Amraa
2018-11-20 14:27
Huuli hynaltiin.baiguulga ni ene huuheng il bolgoh ystou ene.metiiin hvnii zowlong ashigldg garuud zondoo.bhad.ingd dawraagaad bhuu
unshigch
2018-11-20 14:14
yun davardan Bymbaa be.huuliin daguu
Munhuu
2018-11-20 13:20
Iim hvmvvst belen mungu uguhduu bish baingiin togtwortoi ajil hvvhdvvdiig n tsetserlegt hamruulah bodit ruslamj heregtei vrgeljlvvleed uuruu amidraliin idewhitei bno shy dee. Mun arhinii hamaaraltai hvmvvsiig sawiig booh bolon jiremsenees hamgaalah taria erundug negdsen jurmaar hiij bh heregtei. Hamgiin gol n turj bui hvvhdiin ireedvi hairan bga shy dee. Sudalgaagaar 67%n gemt heregten hulgaich 15nasnaas ehlen shorongiin haalga tatah n elbeg bdg.
Зочин
2018-11-20 13:14
Элдэв хандив тусламж гуйсан явдал бүүр хавтгайрлаа. Хажуугаар нь өвөрмонгол байдаг нь ч юу вэ дээ. Чоно дагасан нохой чононоос дор хомхой гэдэг үг байдаг даа.
uukaa
2018-11-20 13:00
За би нэг гуйлгачин олж авья байз...facebook-д зургийг нь тавиад дэмжээрэй туслаарай гэвэл бурзайх юм байна даа...Гуйлгачидыг битгий бүүр арчаагүй болгооч ээ ажил олж өгөөд хийвэл хий, хийхгүй бол зайл гээд хаяач....
Zochin
2018-11-20 12:56
Bvvr unshaad bodhoor l setgel mine emzeglej bna yamar muuhai hvn janargvi boljihoo wee ter bymbaa geed baiga hvniig bodhoor l vnheer zewvv hvrj bna
Зочин
2018-11-20 12:48
zvgeer unguruuj bolohgvi yum bn daaa.
tegshee
2018-11-20 12:47
tor tomor nuuree iim l araatnuudad uzuuleh heregtei dee
zochin
2018-11-20 12:43
Yamar muuhai yum be . Barag l gadarlaj bna ter Byambaa gej huuhniig 30 geed groupiin admin Byambaa gej zaluuhan huuhen 2 ch udaa tuslamj uzuulj bfaa geed ( Sarnai geed busguid tuslaj bna geed , mun huuhed ni tulegdeed bsan Misheel geed busgui ntrtei live hiigeed mungunii talaar heruul hiigeed bsan uvurmongolchuudaas 30aad say tugrug irsen ntr geed l Uvurmongolchuudtai l ih holbogddog busgui bsan ter Byambaa l yum shig bna daa
лл
2018-11-20 12:29
Монгол хүн араатан болж байгаагийн нэг жишээ энэ байна даа.
лл
2018-11-20 12:29
Монгол хүн араатан болж байгаагийн нэг жишээ энэ байна даа.
лл
2018-11-20 12:29
Монгол хүн араатан болж байгаагийн нэг жишээ энэ байна даа.
zochin
2018-11-20 12:19
ter huuhniig il bolgoh heregtei yahlaara hunii hashaa baishing uur hund ugnu gj be
Ёс зүй!!!
2018-11-20 12:05
Ёс зүйтэй юм бол наад хулгайчынхаа зураг мэдээллийг нь ил болго!
qq
2018-11-20 12:00
ingeedl tuslamj ezendee ochihgvi,,zam zuuriin hvnii gart orj bgaamdaa...
Зочин
2018-11-20 11:59
залилан байна. шоронд хий
Зочин
2018-11-20 11:52
Ter Bymbaa geechiin tsarai hariya
зочин
2018-11-20 11:52
Ер нь хүн хүндээ туслах нь зөв. Гэхдээ бэлэн юманд туульшруулж болохгүй гэж бодож байна. Одоо ард олон ийм сайхан байшин савтай болгоод өгсөн юм чинь цаашид ажиллаж хөдөлмөрлөн үр хүүхдээ тэжээх нь зөв шүү. Өөрийнх нь мэргэжил боловсролд таарсан ажоын байраа хангаад өгөх хэрэгтэй банйа. Тэр ядарсан хүнээр мөнгө олж байгаа хүнийг хууль цагдаагийн байгууллага нь шийтгэх байлгүй
Саагий
2018-11-20 11:44
Шейрлэж болохгүй юмаа
Зочин
2018-11-20 11:42
Арайчдээ энэ хэргийг яасан ч зүгээр өнгрөөж болохгүй бүр нэн даруй холбогдох байгууллагууд нь шалгаж эхлэх хэрэгтэй Нарангэрэл эмэгтэйг хүүхдүүдтэй нь хамгаалалтанд байлгах хэрэгтэй нарангэрлийн гэрт дуу бичдэг нууц камер нтр байрлуулах хэрэгтэй хүүхдүүд болон нарангэрлийг яах ч юм билээ аймшигтайн цагдаа сэргийлэхд яаралтай хандах хэрэгтэй
Зочин
2018-11-20 11:42
Арайчдээ ер нь иргэд ямарваа ийм тусламж хандив өгөхдөө цаад зохион байгуулж бга талыг сайн судалж өгч байх хэрэгтэй юм бнадаа тэх гүй бол энэ мэт луйварчинд залилуулвал хэцүү юм бна сайн үйлс дэлгэрэх болтугай
t
2018-11-20 11:40
ter byambaani haa b,aa...bariacheeeeee
Zochin
2018-11-20 11:38
Muu nowshig huuliar ni shiidvl bvh mungu ni awad naad hvhene zailul Narangerelin ene hashaa baishing ni zarad uur gazar hashaa baishin awch ugsun deer yum bishv naad Bymba geh hvvhen chin yuch hij magadgvin bishv bi law im daramtand baiwal shunu untaj chadahgvin bna huulin baiguulga ni ene asuudlig shiidej uguuchee
зочин
2018-11-20 11:35
Өө ямар зэвүүн Сда вэ?Энэ Бямбаа гэгчийг яаралтай шалга аа.Арайч дээ.
Zochin
2018-11-20 11:32
Naad hvvhnee shuud tsagdaad ogoo. Odoo aygvi bol alga bolchihno. Hvvhdvvdiin hulgailchah vii dee.
Отгоо
2018-11-20 11:31
Дандаа л хандив тусламж түүний оронд залуу хүн бна ажил төрөлтэй болоход нь туслаачдээ! Хүүхдүүдээ цэцэрлэгт өгөөд амьдралын төлөө зүтгээч! Хүний төлөө амьдарч бгаа биш дээ. Одоо энэ хүүхнүүд зовлон тоочсон арчаагүй болж сайн хүн болж өөгшүүлдэг хэсэг ч бий болж бэлэнчлэх сэтгэлтэй улс больж үз!
ЗОЧИН
2018-11-20 11:29
Нарангэрэл өөрөө ямар сонин юм вэ ,Өөрийн гэсэн бие даах чавдар байхгүй юм уу
Nomin
2018-11-20 11:28
Yasan muuhai zewvvn hulgaich ve ene vil laigaa edelnee
зочин
2018-11-20 11:27
ямар зэвүү шимнус вэ хятдын гар хөл болсон биеэ үнэлэгч таарчихаж анхнаасаа хүнээ сайн судалж зөвхөн өөрт нь өгч баймаар юм
Зочин
2018-11-20 11:24
туслажууд бүгд худлааштэй яадарсан хүүхнээр тохуурхаж шовудаж завсараас нь мөнгө иддэг хэсэг бүлэг хүмүүс байна
Boldoo
2018-11-20 11:24
Ter etgeediig shalguul yag odoo lalar wee ysn
zochin
2018-11-20 11:19
sonin yum hun chanaraa aldaj bolokhgui shuu humuusee
tseegii
2018-11-20 11:18
.
Зочин
2018-11-20 10:56
Ymar zevuun novsh ve Helen vg alga huulinhan daguu shiideed tseerlvvleh heregtei Uuruu adilhan emegtei hvn bj estoi araichdee surchihsan luiwarchin bn
Zochin
2018-11-20 10:53
Hvnii zowlongoor ashig hiij baidag ter emegtei Byambaa yasan myyhai yum be.irengvvt n shyyd tsagdaad bariylah heregtei.hvvhdvvd alga bolhiig vgvisgeh argagvi baidald bn shvvdee.
Zulaa
2018-11-20 10:50
Ymar davarsan em be ter emiig barij avaad shalgah gazar ni shalgaachee
Tungalag
2018-11-20 10:16
Uu ymar aimar yum be. Archaagvi hvvhen be. Busdad nvvr tsaraigiin il bolgowol taarna. Hvnii zowlongoor jargal hj duraara durgah ni hezee negen tsagt zowlongiin vvd uuriig ni togshood ireh wii
Зочин
2018-11-20 10:16
Ямар зивүүн хар луйварчин бэ наад Бямбаа гэх новшоо шүүхэд өгөөд бүх хандивын тайлангий нь гаргуулж аваад нэг мөсөн байранд оруулсан нь дээр байх
буянтан
2018-11-20 10:16
мөнгө өгсөн улсуудаас хэд гурав нь цагдаад гомдол гаргаач ээ луйварчинг дор нь шалгаж шударга үнэнг тогтоож иргэдийн буянг зөв хүнд хүргэж буян хийх хэрэгтэй
буянтан
2018-11-20 10:16
мөнгө өгсөн улсуудаас хэд гурав нь цагдаад гомдол гаргаач ээ луйварчинг дор нь шалгаж шударга үнэнг тогтоож иргэдийн буянг зөв хүнд хүргэж буян хийх хэрэгтэй
буянтан
2018-11-20 10:16
мөнгө өгсөн улсуудаас хэд гурав нь цагдаад гомдол гаргаач ээ луйварчинг дор нь шалгаж шударга үнэнг тогтоож иргэдийн буянг зөв хүнд хүргэж буян хийх хэрэгтэй
буянтан
2018-11-20 10:16
мөнгө өгсөн улсуудаас хэд гурав нь цагдаад гомдол гаргаач ээ луйварчинг дор нь шалгаж шударга үнэнг тогтоож иргэдийн буянг зөв хүнд хүргэж буян хийх хэрэгтэй
буянтан
2018-11-20 10:16
мөнгө өгсөн улсуудаас хэд гурав нь цагдаад гомдол гаргаач ээ луйварчинг дор нь шалгаж шударга үнэнг тогтоож иргэдийн буянг зөв хүнд хүргэж буян хийх хэрэгтэй
буянтан
2018-11-20 10:16
мөнгө өгсөн улсуудаас хэд гурав нь цагдаад гомдол гаргаач ээ луйварчинг дор нь шалгаж шударга үнэнг тогтоож иргэдийн буянг зөв хүнд хүргэж буян хийх хэрэгтэй
Зочин
2018-11-20 10:16
мөнгө өгсөн улсуудаас хэд гурав нь цагдаад гомдол гаргаач ээ луйварчинг дор нь шалгаж шударга үнэнг тогтоож иргэдийн буянг зөв хүнд хүргэж буян хийх хэрэгтэй
Зочин
2018-11-20 10:15
мөнгө өгсөн улсуудаас хэд гурав нь цагдаад гомдол гаргаач ээ луйварчинг дор нь шалгаж шударга үнэнг тогтоож иргэдийн буянг зөв хүнд хүргэж буян хийх хэрэгтэй
Зочин
2018-11-20 10:15
мөнгө өгсөн улсуудаас хэд гурав нь цагдаад гомдол гаргаач ээ луйварчинг дор нь шалгаж шударга үнэнг тогтоож иргэдийн буянг зөв хүнд хүргэж буян хийх хэрэгтэй
Зочин
2018-11-20 09:49
Таньдаг хүнийхээ хажуу хашааг зарчихсын бншдээ. Мөнгийг нь буцааж аваад өөр газар байшин авч өгөх хэрэгтэй юм бндаа. Нөгөө өвөрмонголчууд нь одоо байгаа газрыг мэддэг болсон болхоор дэмий. Ядаж гайгүй хөрштэй айл бараадуулсан нь дээр. Эсвэл хандиваа үргэлжлүүлж байгаад байр аваад өгчихвөл ч. 100% төлвөл сая-с доош орох байрууд байж л байгаа
зочин
2018-11-20 09:41
даварчихсан хүүхэн бэ цагдаа хуулийн байгууллага байдаг юм бол шалгуулж бүх тусламжийн мөнгийг олж өгч хаяг байршлийг солимоор юм бна
keyboard_arrow_up