ҮЙЛ ЯВДЛУУД: “Төрийн үйлчилгээний цахим шилжилт“ сэдэвт танилцуулах уулзалт болно

2018 оны 11 сарын 20

Arslan.mn

09.00 цагт ХНХЯ-нд "Ирээдүйн ажил мэргэжил" эрдэм шинжилгээний бага хурал болно. Утас:91915340.

09.30 цагт ХХААХҮЯ-нд “Органик бордоо” тариаланчдад зориулсан сургалт болно. Утас:80019000

10.00 цагт “Туушин” зочид буудалд "Төрийн үйлчилгээний цахим шилжилт" сэдэвт танилцуулах уулзалт, хэвлэлийн хурал болно.

10.00 цагт ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн танхимд "Монгол бичгийн кодчилол - 2018" хурал болно.

10.00 цагт “Сонгинохайрхан Outlet” төвд хэл ярианы болон сонсголын бэрхшээлтэй иргэдэд төр засгаас хэрэгжүүлж буй бодлого шийдвэр, төрийн үйлчилгээ авах боломжийг таницуулах арга хэмжээ болно. Утас:99010499

12.00 цагт Монголбанкнаас өөрийн байрандаа цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт МҮХАҮТ-д Монгол-Оросын жижиг, дунд үйлдвэрлэгчдийг уулзуулах, зуучлах, бизнесийн гарц боломжийг өргөжүүлэх зорилготой “Азийн хаалга” (Ворота в Азию) хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн 29 дэх удаагийн үзэсгэлэн, бизнес форумын нээлт болно. Утас:99090339

12.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд “Нэхүүл” нам бус залуусын хөдөлгөөнөөс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

14.00 цагт “Туушин” зочид буудалд Орон зайн мэдээллийн системд суурилсан нийслэлийн хот байгуулалтын дундын мэдээллийн сангийн нээлт болно.

14.00 цагт “Blue Sky зочид буудалд "Дархлаажуулалтын зөвлөх хорооны хурал" болно. Утас:99773800, 88008516

Төрийн ордонд

09.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.

10.00 цагт “Иргэний танхим”-д “60 тэрбумын хэргийг гацааж буй эрх мэдлийн нөлөөлөл, Төрийн дархлааг сулруулах үр дагаварын тухай” нээлттэй хэлэлцүүлэг болно.

11.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Өргөдлийн байнгын хороо хуралдана.

 

14.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдана.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
597308
0 эможи

keyboard_arrow_up