Ирэх лхагва гарагт хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
2018 оны 11 сарын 19
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрхзүй хэлтсээс холбогдох нутгийн захиргааны болон хуулийн байгууллагуудтай хамтран сар бүрийн гурав дахь долоо хоногийн лхагва гарагт “Нийслэлийн иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг”-ийг тогтмол зохион байгуулдаг уламжлалтай.
Тэгвэл энэ удаагийн өдөрлөг 11 дүгээр сарын 21-нд буюу ирэх лхагва гарагт зохион байгуулагдах гэж байна. Иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгдөг, эрэлт ихтэй энэхүү өдөрлөг нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн дөрвөн салбар /Дүнжингарав, Драгон, Мишээл, Оргил/-ын байранд 09:00-16:00 цагийн хооронд явагдана гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









597285
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс