НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр явагдана

2018 оны 11 сарын 18

НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр явагдана

НӨАТ-ын урамшууллын аравдугаар сарын сугалааны тохирол өнөө орой “Боловсрол” телевизээр орон даяар шууд явагдана.
 
Иргэн та 2018 оны аравдугаар сарын 1- 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа арваннэгдүгээр сарын 17-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой гэж Татварын ерөнхий газраас мэдээлж байна.
 
Өнгөрсөн сарын тохирлоор 50 мянган төгрөгийн азтан 19237, 200 мянган төгрөгийн азтан 1895, нэг сая төгрөгийн азтан 215, таван сая төгрөгийн 20 азтан тус тус тодорсон юм. Харин супер шагналын эзэн тодроогүй байгаа бөгөөд өнөө орой тодрох боломжтой.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
597271
1 эможи

keyboard_arrow_up