ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: ЦЕГ

2018 оны 11 сарын 18

Arslan.mn

Энэ долоо хоногт /2018.11.12- 2018.11.17/  Цагдаагийн байгууллагаас олон нийт рүү чиглэсэн ОНЦЛОХ үйл явдлын тоймыг хүргэж байна.

ЦЕГ-аас ТТАХНЭ-ийн алба хаагчдад баяр хүргэлээ

Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн түүхт 85 жилийн ой тохиож буй. Энэхүү ойг тохиолдуулан тус эмнэлгийн зарим алба хаагчийг Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын шагналаар шагнаж, нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг өчигдөр буюу 2018 оны 11 дүгээр сарын 13-ний өдөр  ЦЕГ-аас гардуулан өглөө. “Дотоодын цэргийн алдар” тэмдгээр тус эмнэлгийн Эмнэлзүй эрхэлсэн дэд захирал, дэд хурандаа Т.Нарантуяа, Амбулаторийн эрхлэгч, хошууч Д.Ганчимэг нарыг шагнасан. Мөн дүрс оношилгооны их эмч, хошууч Л.Буянтогтох, Эмнэлзүйн лабораторийн их эмч, ахмад Н.Түвшинжаргал нарыг Цагдаагийн ерөнхий газрын “Хүндэт жуух бичиг”-ээр шагнасныг Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч С.Баатаржав гардуулан өгч амжилт хүслээ. Түүнчлэн ЦЕГ-аас зохион байгуулж буй "ЭРҮҮЛ ЦАГДАА" хөтөлбөрийн хүрээнд тус эмнэлэгт нэн шаардлагатай байгаа хүчилтөрөгчийн өтгөрүүлэгч аппарат, дээжний хөргөгч зэрэг тоног төхөрөөмжийг бэлэглэж, цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын үзлэг, оношлогоог идэвхжүүлэх, урьдчилан сэргийлэх үзлэгийг тогтмолжуулах тухай санал солилцлоо. 

Arslan.mn

БАЙР СУУРЬ: Цахим орчин дахь ёс зүйн асуудлаар 

ЦЕГ-аас санаачлан ЗГХЭГ, Харилцаа холбооны зохицуулах хороо, Мобиком корпорацитай хамтран “Цахим орчныг зөв болгоё” аяны хүрээнд Цахим орчин дахь ёс зүйн асуудлаар талууд байр сууриа илэрхийллээ. Үүнд Харилцаа холбооны зохицуулах хороо, ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтэс, Хуульч, Глоб Интернэшнл ТББ-ын төлөөллүүд оролцлоо. 

Arslan.mn

ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ зохион байгууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2005 оны 97 дугаар зарлигаар Засгийн газарт өгсөн үүрэг чиглэлийн дагуу төрийн байгууллага, төрийн захиргааны байгууллага, төрийн алба хаагчдын үйл ажиллагаааг иргэдэд сурталчлах, иргэдийн гаргасан санал хүсэлтийг шуурхай хүлээн авч шийдвэрлэх, гаргасан санал хүсэлт, гомдлын мөрөөр хийсэн ажлыг иргэдэд танилцуулах талаар зарлиг гарсан байдаг. Тэгвэл энэ хүрээнд /2018.11.17/ Цагдаагийн ерөнхий газрын  Мөрдөн Байцаах албанаас нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгууллаа. Тус албаны нээлттэй хаалганы өдөрлөгийг МБА-ны Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга, Цагдаагийн хурандаа Н.Батзогсох нээж хэлсэн үгэндээ “Мөрдөн байцаах албаны хаалга үүд төр, байгууллага, хувь хүний нууцад зааснаас бусад асуудалд ямагт нээлттэй байдаг. Тиймээс иргэд та бүхэн өөрсдөд хэрэгтэй мэдээ, мэдээллийг ганцхан өнөөдөр гэлтгүйгээр ажлын өдрүүдэд нээлттэйгээр авах бүрэн боломжтой” хэмээлээ. Өдөрлөгт Мөрдөн байцаах албаны хамт олон болон иргэд оролцож байна.

Arslan.mn

Д.МЯГМАРСҮРЭН: Цахим орчинд түгээгдэж буй сөрөг мэдээлэлд хүүхэд, залуучууд ихээр өртөж байна

ЗГХЭГ, Харилцаа холбооны зохицуулах хороо, Мобиком корпораци, Цагдаагийн ерөнхий газартай хамтранухуулга, нөлөөллийн ЦАХИМ ОРЧНЫГ ЗӨВ БОЛГОЁ аяныг энэ сарын 01-ээс эхлүүлээд явж байна. Тус аян нь цахим орчинд зөв хэрэглээний ойлголтуудыг өгөх, цахим орчинд үйлдэгдэж болзошгүй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хууль эрх зүйн мэдлэг олгох, иргэдийн оролцоотой аливаа гэмт хэрэг, үүсч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхэд чиглэгдэж байна. Энэ хүрээнд ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.Мягмарсүрэн цахим орчинд гарч буй гэмт хэрэг, зөрчлийн талаар болон хэрхэн аюулгүй байдлыг үүсгэх талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. 

Arslan.mn

“ХЭСГИЙН БАЙЦААГЧ-2018” ТЭМЦЭЭНД ЦАГДААГИЙН ДЭСЛЭГЧ Б.ДОЛГОРСҮРЭН ТҮРҮҮЛЛЭЭ

Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанаас ЦДЦСНТ-ийн “Нарстай” дахь хээрийн сургалтын хэсэгт зохион байгуулсан “Хэсгийн байцаагч-2018” ажил мэргэжлийн тэмцээн хоёр өдөр үргэлжилж өчигдөр /2018.11.17/ өндөрлөлөө. Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагаас ажил мэргэжлээрээ бусдыгаа хошуучлан “Хэсгийн байцаагч-2018” тэмцээнд оролцох эрх авч ирсэн 36 хэсгийн байцаагч мэдлэг, ур чадвар, авхаалж самбаа сорин өрсөлдсөнөөс Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Долгорсүрэн тэргүүллээ. Хэсгийн байцаагчид хууль, эрх зүйн мэдлэг, компьютер, мэдээлэл боловсруулах ур чадвар, зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах сорил, албаны галт зэвсэг, биеийн хүч тусгай хэрэгсэл хэрэглэх ур чадвар, бие бялдрын бэлтгэлжилт зэргээр өрсөлдөж оюун ухаан, ур чадвараа уралдуулав.

Arslan.mn

ЦАГДААГИЙН АХЛАГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ- "ХҮНДЭТ ДОНОР"

ЦЕГ-ын хэвлэл, мэдээллийн төвөөс онцгой авьяастай, ур чадвартай, нийгэмд сайн үйлсийг түгээдэг, бусдад үлгэр дууриалал болж ажиллаж, амьдарч буй алба хаагчдаа алдаршуулах зорилгоор цувралаар "Бидний нэг" контентыг гаргадаг. Энэ удаагийн дугаарт Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мэдээлэл хүлээн авагч, Цагдаагийн ахлагч Б.Мөнх-Эрдэнийг онцоллоо. Тэрээр 2010 оноос хойш сайн дураараа бусдын эрүүл мэнд, сайн сайхны төлөө цусаа тогтмол өгдөг болсон байна. Тэрээр энэ оны 06 дугаар сард "Хүндэт донор"-оор өргөмжлөгдсөн байна. Нэг хүний цусаар 3 хүний амь авардаг гэж үздэг юм байна. 

Arslan.mn

Увс аймаг дахь цагдаагийн газар  "НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ" зохион байгууллаа

Увс аймаг дахь цагдаагийн газраас иргэддээ зориулж "Нээлттэй хаалганы өдөрлөг"-ийг тогтмол зохион байгуулсаар ирсэн. Энэ удаагийн өдөрлөгөөр иргэддээ урьдчилан сэргийлэх чиглэлээр заавар, зөвлөмж, сэрэмжлүүлэг өгч ажиллалаа. 

Arslan.mn

ТӨВ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРЫН АЛБА ХААГЧ НАРТ ИРГЭДЭЭС ТАЛАРХАЛ ИРҮҮЛЖЭЭ

Иргэн Э-ээс  Төв аймаг дахь цагдаагийн газрын мал хулгайлах  гэмт хэрэгтэй тэмцэх  хэсгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Н.Бадамжунайд алдсан малыг нь шуурхай олж, гэмт этгээдүүдийг илрүүлсэнд талархал ирүүлжээ. Мөн иргэн Э нь 2018-10-20 ны өдөр 29 тооны адуу хулгайд алдахад Төв аймгийн  Сэргэлэн сумын малын хулгайтай тэмцэх хэсгийн дарга,  цагдаагийн дэд хурандаа н.Баяртогтохоор ахлуулсан алба хаагчид түргэн шуурхай ажиллаж 21 адууг нь олж өгсөнд тус тус  талархал илэрхийлжээ.

Залилах гэмт хэрэгт өртөж хохирсон иргэдийн анхааралд!

“Америкийн Нэгдсэн Улсын хөрөнгө оруулалттай эрсдэлийн сан”-тай гэж иргэдийг хууран мэхэлж, “Ultimate Cycler” гэх цахим хуудсаар дамжуулан их хэмжээний хохирол учруулсан хэрэгт өртөж хохирсон иргэд Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст хандана уу. Тус хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэд хурандаа Г.Наранбаатар /утасны дугаар: 91118540/-тай холбогдоно уу.

Arslan.mn

Хүүхэд бүрийн эцэг эхээсээ нуудаг ЦАХИМ ҮЙЛДЛҮҮД

ЗГХЭГ, Харилцаа холбооны зохицуулах хороо, Мобиком корпораци, Цагдаагийн ерөнхий газартай хамтран ухуулга, нөлөөллийн ЦАХИМ ОРЧНЫГ ЗӨВ БОЛГОЁ аяныг 11 дүгээр сарын 01-ээс эхлүүлээд байна. Энэхүү аяныг та дэмжсэнээрээ цахим орчны зөв зохистой хэрэглээг бий болгох, олон нийтэд ойлголт, зөвлөгөө зөвлөмж өгөх, аливаа үүсч болох эрсдлээс өөрийгөө болоод гэр бүл, дотны хүмүүсээ хамгаалах, цахим зөв орчинг бүрдүүлж чадах юм.  Аяны хүрээнд цахим орчинд хүүхдүүд эцэг, эхээс ямар үйлдлүүдийг нуудаг талаар Сэтгэл судлаач Д.Пүрэвсүрэнгийн зөвлөгөөг хүргэж байна. 

Arslan.mn

Хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэлбэр сэдэвт сургалт боллоо

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны А/46 дугаар тушаалаар батлагдсан "Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, 2018 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөө"-ний дагуу НХЖХ,ОНАБХА-ны хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан алба хаагч нарт "Хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга, хэлбэр" сэдэвт сургалтыг Дэлхийн Зөн Монгол ОУ-ын байгууллага болон ЦЕГ-ын УСХ-тэй хамтран 11-р сарын 14-нөөс эхлэн зохион байгуулж байна. Уг сургалтын нээлтэд ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга. Цагдаагийн Хошууч Д.Будзаан, ДЗМОУБ-ын Нэгдсэн хөтөлбөрын захирал Глориус Григори Дас, ЦЕГ-ын ЦДЦСНТөвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Цогтбаяр нар оролцлоо. Сургалтад цагдаа, дотоодын цэргийн 19 анги байгууллагаас 24 алба хамрагдаж байна. Хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс у/сэр ажилд алба хаагчдын мэдлэг ур чадварыг дээшлүүлэхэд чиглэгдсэн сургалт зохион байгуулагдаж байна. 

Arslan.mn

Цагдаагийн ахмад Н.Отгонбаатар аваргын бүс зүүлээ

Монгол Улсын Цагдаагийн ерөнхий газрын Тусгай ажиллагааны газрын ажилтан, цагдаагийн ахмад Н.Отгонбаатар "Dragon house" холбооны тэмцээний 70 кг-ын жинд аварга боллоо. Тэрбээр аваргын бүсний төлөө Бразил улсын тамирчин Игорь Понтензтой тулалдан Монгол хүний, Цагдаагийн алба хаагчийн тэсвэр тэвчээр, ур чадварыг харуулан өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулгаж авсан юм. Цагдаагийн ахмад Н.Отгонбаатар цагдаагийн байгууллагад 11 дэх жилдээ ажиллаж буй чадварлаг алба хаагч, тамирчин билээ.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
597265
2 эможи

keyboard_arrow_up